Хүүхдийн баяраар 30 хэм давж халахыг анхаарууллаа
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халахыг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Ирэх зургаадугаар сарын нэгэн буюу олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр Улаанбаатарт 33 хэм хүрч халах төлөвтэй байна.
Тиймээс иргэд та бүхнийг наршилт, даралт ихсэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
URL: