С.Сэрчмаа Баярт хоёрын амьдралд гитарчин Өөжгий буруутай юу?

Монголын поп дива “хайрын дууч” С.Сэрчмаа Өвөрмонголын Баярт хэмээх залуутай гэр бүл болж хэсэг урд хөршид амьдарсан. Гэсэн ч тэдний хувийн амьдрал бүтэлгүйтэж, дуучин С.Сэрчмаа нутагтаа охиноо дагуулаад ирсэн. Албан ёсоор салаагүй гэдэг ч дуучин бүсгүйг өвөрлөгч нөхрөө хүлээгээд сууна. Албан ёсоор салаагүй гэх янз бүрийн мэдээлэл хэвлэлийн хуудаснаа саяхныг хүртэл хөвөрсөөр.

Энэхүү дуучин бүсгүйтэй холбоотой дуулиан шуугиан одоо ч хүртэл намжих шинжгүй л байх янзтай байна. Тэгтэл хосуудын амьдрал хөндийрсөнд “онцгой” шалтгаан байгаа талаарх мэдээлэл хааяахан цухалзах болж. Үнэн худлыг мэдэхгүй ч нэгэн мэдээлэл байна Учир нь юу вэ гэвэл, гитарчин Өөжгий, Сэрчмаа Баярт нарын амьдралд “нөлөөлсөн” гэх яриа гарсан байна. Анх хосуудыг танилцахад гитарчин Өөжгий нэлээд тусалсан гэдэг юм билээ.

Харин “өөдөө шидсэн чулуу, өөрийн толгой” дээр гэгчээр Сэрчмаагийн нөхөр Баярт нь нэгэн өдөр гитарчин Өөжгий рүү утасдан “Би журамтай сайн эхнэртэй болохыг хүссэн, гэтэл тийм биш юм байна” хэмээн бухимдсан гэнэ. Дуучин Сэрчмааг хуримаа хийхэд хамгийн хүндтэй зочдын тоонд мэдээж хэрэг гитарчин Өөжгийн орсон нь дамжиггүй. Тэгээд нэгэн удаа гитарчин Өөжгий нэгэн анддаа Сэрчмаа Баярт нарын амьдрал ийм дээрээ тулчихна гэж санаагүй хэмээн ярьсан юм байх аа. /Сэрүүлэг 2011 №44/


URL:

Сэтгэгдэл бичих