Компаниараа нэрийн хуудсаа болгосон хүмүүс ээ гэж…
Манай урлаг соёлын болон бизнесийн хүрээгээр зард гарсан цөөнгүй хүмүүс байдаг. Эдгээр эрхмүүдийг бид эцэг эхийн овог нэрээр нь тэр бүр мэдээд байдаггүй. Өөрсдийн үүсгэн байгуулсан компаниараа нэрийн хуудсаа болгосон хэсэг хүмүүсийн талаарх мэдээллийг энэ удаад хүргэе.
Буян Жагаа
Өөрийн байгуулсан “Буян” компаниараа овоглогдох болсон Б.Жаргалсайханыг хүмүүс хэдэр ядар зантай нэгэн гэх нь ч бий. Зарим нь ч улс төрд гараад юу хийсэн юм бэ хэмээн адлах нь ч бий. Одоохондоо улс төрийн тогооноос холхон байгаа ч тэрбээр хэлэх үгээ хаа ч хэлсээр л байна.
Нэгэн үе Буян компанийн ажилчид Жагаа захирлаа зад шүүмжлэн хэвлэлээр шуугиулаад авсан ч бусдыг бодвол хийсэн ажилтай Буян Жагаа асуудлаас гайгүй сайн мултарсан. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан шударга үгтэйгээрээ зард гарч рейтэнгтэй хэвээрээ л байгаа юм. Саяхан харин өнөөх Жагаа чинь ХЗДХ-ын сайдад орон гэргүй сайдад “таван ханат авч өг” хэмээн бодсон санаснаа шулуухан хэлчихсэн гэдэг.
“Эрэл”-ийн Эрдэнэбат
Хэсэг Улс төрч болох гэж үзээд бүтэлгүйтсэн Эрэл –ийн босс Эрдэнэбэт “Эх орон намыг байгуулаад шогшуулж явсан нь саяхан. Чадахгүй бол улс төрийг орхи гэх үгийг бүрнээ хэрэгжүүлсэн эрхэм захирал Эрдэнэбат их улс төрөөс арчигдаад хүү Жаргалантайгаа Эрэл группээ өргөжүүлсэн шиг явна. Хүү Жаргалан нь шоудаж, хар тамхи хэрэглэж ахин л хэрэг мандаахгүй л бол түүнд компанийнх нь ажил нь илүү зохьсон бололтой.
“Женко” Х.Баттулга
Ард иргэдийнхээ дунд чамгүй нэр хүнд сайтай хүмүүсийн нэгд тооцогддог энэ эрхэм өөрийн үүсгэн байгуулсан “Женко” группээрээ овоглогдоод удаж байна. Уг нь түүний овог Женко биш, Халтмаа шүү дээ.
Хийсэн бүтээснээрээ хол илүү үнэлэгдэх болсон УИХ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга залуудаа бөхөөр хичээллэн дэлхийн аваргад оролцож явсан нэгэн. Юм юмыг хийж үзсэн энэ эрхэмд иргэд ам сайтай байх болжээ.Одоогоор Женко Баттулга орос гэргийгээрээ “молоко”-той цайгаа чануулсан шиг гурван хүүтэйгээ нам гүмхэн амьдарч байна.
АПУ-гийн Батхүү
Архи үйлдвэрлэж баяжсан ч энэ эрхэм бизнест одтойгоо байнга харуулна. Түүнчлэн сүүлийн үед АПУ ХК-ийнхан янз бүрийн спорт тэмцээн санхүүжүүлж энэ төрөлд элэгтэйгээ харуулаад авна. Магадгүй АПУ-ийн захирал Батхүүгийн өөрийгөө болон дүү нараа улс төрд бэлтгэж байгаа томоохон ажиллагаа гэж хардагдах юм билээ. Хийсэн бизнесээрээ овоглогдох дөхсөн энэ эрхмийг Монголд мэдэхгүй ч хүн алга болж дээ.
Түүнчлэн зарим хүмүүс АПУ-ийн логог хараад архи ч үйлдвэрлэсэн сүү ч үйлдвэрлэсэн байлаа ч адилхан “архи” л харагддаг болж хэмээн ярилцдаг байж билээ. Мөн нэгэн үе Батхүү захирал “Ерөөл” архиа жигнэмэг болгож нэг үзэн иймэрхүү зэргийн туршилтыг хийчихнэ гэж.
МС-ийн Оджаргал
МС –ийн Оджаргал гэх эрхмийг одоо нээрээ танихгүй мэдэхгүй хүн алга болжээ. Монгол баячуудынхаа магнайд бичигдэх болсон энэ эрхмийн талаар хааяа таагүй мэдээлэл цацагдаж л байдаг.
Гэхдээ энэ хүний бизнес нэг их балагтай байдаггүй тул тэгс ингэсгээд л өнгөрнө. Харин Оджаргал захиралын хувьд дүүтэйгээ нийлээд Утаагүй түлш үйлдвэрлээд “хөөрхөн бизнес” хийчихэж байгаа.
Зарим хартай нөхдүүдийн ярьснаар бол ЭБЭХ-ний сайд Д.Зоригтой ихээхэн дотно түншилж дээрх бизнесээ цэцэглүүлсэн гэх юм билээ. Түүнчлэн нийслэлийн өдрөөр 100 утаагүй зуух гэгчийг зэрэг гарган Сүх жанжины талбайг утаа май болголоо гэх хэл аманд тэрүүхэндээ л өртөөд авсан юм даг.
Гацуурт Чинбат
Гацуурт компани гэх аж ахуй нэгж сүүлийн үед хийсэн бүтээснээрээ нэр нь тодрхо болжээ. Тиймийг ч хэлэх үү Гацуурт компанийн захирал Чинбат компанийнхаа үйл ажиллагааг рекламдуулах зорилгоор “Монгол” гэх хувийн телевизээ байгуулаад ажиллаж байгаа.
Үндэсний телевизийн нэрийг хальт зээлдэн хэвлэлийн салбарт өөрийн орон зайтай болсон Гацууртын Чинбатын телевиз салбар хүрээн дундаа тун чиг сайн техник хангамжтай гээд магтагдаж өгдөг гэх юм билээ.
Ямартай ч өөрийн компаниараа нэрийн хуудас болсон эрхмүүдийн жагсаалтад бас гацуурт компанийн захирал Л.Чинбат тодрон цойлж байна.Түүнчлэн ирэх жилийн сонгуульд Гацууртын захирал Л.Чинбат сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй хэмээн амлаж суугаа гэнэ лээ. Мөнгөтэй эрхмүүдийн хувьд сонгуульд нэр дэвшихгүй гэх үзэгдэл бараг өдрийн од мэт байдаг. Ийм алхам хийж байгаад Чинбат захиралд ойр хүрээнийх нь ам сайтай байна билээ. Дашрамд сонирхуулахад, Гацууртын Л.Чинбат захирал топ модель Пүүжээтэй гэрлэх гэж буй талаарх мэдээлэл өвсөнд ассан гал адил тархсан юм. Ямартай ч энэ хоёрын гэрлэлтийн талаар янз бүрийн яриа гарсаар л байна. Уг нь Чинбат захиралын хувьд 50 хүл гарсан.
Топ загвар өмсөгч Пүүжээгийн хувьд дөнгөж 30 шүргэж яваа. Насны зөрүүтэй хосуудын тоог ахиулж мэдэх нь гэсэн сураг гараад л байна. Үнэхээр гэрлэвэл топ бүсгүйн хувьд хижээл насны хүнтэй ханилсан хоёр дахь тохиолдол болно биз дээ. Түүнчлэн Гацууртын Чинбаа захиралын охин “Монгол” телевизийн гүйцэтгэх захирал Номин нь топ Пүүжээтэй насаар ойролцоо үе тэнгийн юмсан. Охинтойгоо үе чацуухан бүсгүйтэй дэр нэгтгэхээр болсон гэхээр нэг л хачин шүү. Хүний сонголт их сонин юм аа. За ер нь баян хүн лаагаа иднэ үү. Луувангаа иднэ үү хамаа ч алга. Төрөөс төрсөн тэрбумтан л биш бол яахав гэхсэн.
URL: