С.Баярын АТГ-т хоол идэж байгаа бичлэгийг АТГ-ын ажилтан “алдчихсан” бололтой

21262

Яг үнэндээ хэвлэлийнхэн бид өнөөдөр иймэрхүү юм бичээд сууж байх таатай биш л байна. Гэвч төрд гаргаж, толгой дээрээ залсан нөхдийн үг, үйлдлийг дамжуулах үүргийн дагуу мэдээлэх шаардлага гарах юм.

Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хоpиод 40 гаруй хонож байна. Эдийн засгийн чуулган дээр Баабар үг хэлснээс хойшх 2-3 хоногт С.Баярыг өрөвдсөн, магтан дуулсан, санагалзсан элдэв бичвэр, санал, сэтгэгдэл хэвлэлүүдээс, ялангуяа цахим сүлжээгээр нэвт явж байна.

Энэ буруу биш л дээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Бас ядарч яваа хүнийг дэвслэх муухай. Монгол хүний авах сайхан чанаруудын нэг бол энэ юм.

Гэхдээ С.Баярыг өрөвдөх, хайрлах, дурсах давалгаа эхлэх түүнийг зүхээд сууж байсан нэр бүхий хүмүүс, нэр бүхий хэвлэлүүд гэнэтхэн хайрлаад, дуулаад эхэлсэн нь анхаарал татмаар л эд байгаа юм.

Хамгийн гол нь энэ давалгаа эхэлсний дараа АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өнөөдөр /2018.5.24./ хэвлэлийн хурал хийжээ. Энэ хүн “…“Ерөнхий сайд асан С.Баяр Хорих 461 дүгээр ангид хоригдсон. Бид дөрөвдүгээр сарын 30-нд хоригдсон эсэхийг шалгаад олон нийтэд мэдээлсэн. Энэ сарын 3-ны өдөр АТГ-ын дарга Х.Энхжаргал түүнийг авчраад, өрөөндөө оруулан дарамталсан байх магадлал өндөр байна. Учир нь С.Баярыг авчраад мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бол тусгай камертай өрөө байдаг. Түүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой.

Гэтэл Х.Энхжаргал мөрдөн шалгах үйл ажиллагааны хуулийг зөрчиж, давуу байдлаа ашиглан С.Баярыг өрөөндөө оруулсан. Яагаад өрөөндөө оруулав гэдгийг тогтоохоор “Камерын бичлэгээ өгөөч” гэсэн албан бичиг хүргүүлэхэд “Мөрдөн шалгах ажиллагаа учир та нарт хамаагүй” гэдэг хариу бичиг ирүүлсэн. АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёсгүй. Тийм учраас бид Х.Энхжаргал С.Баярыг дарамталсан гэж үзэж байна.

Дөч хоногийн дотор С.Баярын бие маш их муудсан. Олон нийтийн зөвлөл дээр хүмүүс С.Баярт хор өгчихөөгүй биз, хянаарай гэж уурлаж байна. Тиймээс бид Ерөнхий прокурорт С.Баяртай уулзалт хийх хүсэлт хүргүүлж байгаа. С.Баяр хэнтэй ч уулзахгүй гэж өөрөө хэлээгүй. Нэрийнх нь өмнөөс зарласан. Ингэж мэдэгдэл хийн, энэ хүнийг нийгмээс тусгаарлаад, ямар нэгэн авлигын том гэрчийг устгах гэж байгаа юм биш байгаа гэдэг хардлага төрүүлж байна” гэж ярьжээ.

Г.Баасангийн ярианд зарим үнэн юм байна. 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-т авчирч байцаажээ. Харин Г.Баасангийн хэлсэнчлэн дарамталсан гэвэл үнэнээс холдох бололтой.

Учир нь энэ үйл явдлын талаарх камерын бичлэг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас гарчихсан олон нийтийн сүлжээнд тавигдчихсан тууж явсан. Тэр бичлэг дээр АТГ-ынхан Ерөнхий сайд асан С.Баярыг дарамтлаагүй. Харин хоол идүүлчихсэн байж байгаа нь гарч байгаа юм.

Ийм учраас С.Баярыг хайрласан, хамгаалсан PR эхлэхээс хамаагүй өмнө АТГ-ынхан хүн ёсоор хандаж, эрүүл энх, эсэн мэнд байгааг нь олон нийтэд харуулах боломжийг олгосон байгаа юм.

Боломж гээд байгаагийн учир нь Ерөнхий сайд асан С.Баяр АТГ-т байцаалт өгөх үеэрээ хоол идэж байгаа бичлэг нь яаж яваад “тэр” хүмүүсийн гарт орж, тэгээд олон нийтийн сүлжээгээр цацагдав гэдгийг хэлээд байгаа хэрэг. Энэ талаар асууж сураглах нээ, АТГ-ын ажилтан АТГ-аасаа нууцаар аваад “тэдэнд” өгчихсөн бололтой юм. Бололтой ч гэж, тэгсэн байгаа юм.

Энэ удаад ингээд зогсъё. Гэхдээ С.Баярын бичлэг яагаад алдагдав, Г.Баасан гэнэт яагаад С.Баярт “хайр зарлаад” унав аа. Цааш нь  ярих уу, болих уу?!

Ийм мэдээлэл яагаад нийтлэв, хэн хэлэв гээд л маргааш энд тэндээс асууж шалгааж магад. Сэтгүүлч мэдэх эрхтэй, бас эх сурвалжаа нууцлах эрхтэй. Хэлэх ч үгүй.

Эх сурвалж: www.news1.mn


URL:

Нэр: зочин Огноо: 25 May 2018

Ёстой туйлбаргүй хүмүүс юумаа юу чгэхэв дэ ингэж тархиа угаалгаж ханахгүй юум Бид ингэж туйлширч алиа мэдэхгүй сайн гэхээр нь сайн гэж гүйгээд л муу гэхээр нь муу гэж муулаад л ингэж тэнэгтээд байхаар чинь наад луйварчид чинь жүжиг тавиад мангууруулаад байна шдэ .Бидний амьдрал үнэндээ наад хүмүүсийн зохиосон жүжигээр л яваад байна. Жаахан ухаараач дэ ард түмэн минь

Сэтгэгдэл бичих