Юлия Скрипал: Биднийг мэдрэлд нөлөөлөх хороор хордуулсан гэдгийг мэдээд их цочирдсон
ОХУ-ын экс тагнуулын ажилтан Сергей Скрипал охиныхоо хамтаар өнгөрөгч гуравдугаар сард Британид байхдаа гэнэтийн дайралтад өртөж, хордсон юм.
Тэднийг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг мэргэжилтнүүд тогтоогооп буй юм. Сергей өнөөг хүртэл ухаангүй байгаа бол Юлия сар хагасын өмнө ухаан орсон бөгөөд өдгөө биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.
Юлия Скрипал хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст, өчигдөр анх удаагаа хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Их Британи улсад та эцгийнхээ хамтаар хордсон?
-Хамгийн чухал нь би амьдралд эргэн ирсэндээ баяртай байна. Би 20 хоног ухаангүй байсан. Ухаан орсныхоо дараа л аавынхаа хамтаар хордож, эмнэлэгт хүргэгдсэн гэдгээ мэдсэн. Биднийг мэдрэлд нөлөөлөх хороор хордуулсан гэдгийг мэдээд цочирдсон.
-Та хоёрыг хөнөөхийг завдсан. Энэ талаар?
-Биднийг хөнөөх гэсэн оролдлогоос амьд үлдсэндээ баяртай байна. Бие өмнөх шигээ эрүүл болоход хугацаа шаардлагатай байна. Одоо хүртэл бие минь өвдөж, эмчийн хяналтад байна. Аав минь өнөөг хүртэл ухаангүй байна. Гэнэт л бий болсон өөрчлөлтүүдэд дасан зохицоход хугацаа хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Бие болон сэтгэл санаа минь өөрчлөлтөд дасан зохицоход амаргүй байгаа. Би өнөөдрөөрөө амьдрахыг хүсч байна. Аавыгаа ухаан орж, өмнөх шигээ эрүүл болох хүртэл хажууд нь байх болно.
-Таны мөрөөдөж, хүсч буй зүйл?
-Миний хүсч буй зүйл бол эх орондоо очиж, гэртээ харихыг хүсч байна. Аав бид хоёр гэртээ харина гэдэгт найдаж байна.
-Таныг ухаан орсоны дараахан ОХУ-ын Элчин сайдын яам тусламж, дэмжлэг үзүүлье хэмээн мэдэгдсэн. Харин та энэхүү тусламжаас татгалзсан. Ямар шалтгааны улмаас уг тусламжаас татгалзав?
-ОХУ-ын Элчин сайдын яам намайг анхаарч, тусламж үзүүлье гэсэнд маш их талархаж байна. Энэ мөчид би тусламжийг авахад бэлэн биш байна. Тусламж авахыг хүсэхгүй байна.
-Олон нийт таныг хэн нэгний заавраар ярьж байгаа хэмээн бодож байгаа?
-Хэн ч миний болон эцгийн өмнөөс ярих ёсгүй. Би энэ талаар нэг бус удаа хэлж байсан.
-Та хоёрын талаарх таамаглалын талаар маш олон хэвлэлээр гарсан.
-Тийм ээ би хэвлэлээр гарч буй бүх мэдээллийг уншсан.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/a/497279
URL: