МАЛДАА ЯВСАН ХҮҮ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

21233

Малдаа явсан хүү сураггүй алга болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ 05.21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 19:45 цагт   аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид өгсөн байна. Тус анги дуудлагыг хүлээж аваад шуурхай ажиллаж байгаа аж. Одоогоор хүүг олоогүй байгаа юм байна. Мөн хүүг хайх ажил үргэлжилж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих