Төрийн өндөрлөгүүд эх орноо орхиж, хууль зөрчлөө
Монгол Улсын төрийн өндөрлөгүүд бүгд гадаадад айлчилж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Кувейт, Катарт хийх айлчлалаа үргэлжлүүлж байгаа бол Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Бали арал дээр ардчиллын чуулганд оролцож байна. Тэгвэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Японд хийх ажлын айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрбээр энэ сарын 13 хүртэл Японы парламентын зөвлөхүүдийн танхимын даргын урилгаар айлчлал хийх юм билээ. Уг нь хуульд зааснаар төрийн өндөрлөгүүд буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нэгэн зэрэг гадаадад томилолтоор явах, амралтаа авах зэргийг хориглодог. Гэтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлал дуусаагүй байхад УИХ-ын дарга айлчлалаар Япон руу явлаа . Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм хэмээн зарим хүмүүс ярьж байна.
Э.Мөнх
URL: