С.Баярын биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болсон гэв

21155

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрөөд байгаа билээ. Өнөөдөр өмгөөлөгчөөс нь авсан мэдээллээр түүний биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болжээ. Улмар ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан гэнэ. Мөн Урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн байна. Тэрээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг мэдээлэл бий. Гэвч С.Баяр эрүүл мэндийн байдлаа үл харгалзан жирийн эмнэлэгт хэвтэх эсвэл батлан даалтад хүсэлт гаргахгүй байгаа гэнэ.


URL:

Нэр: zochin Огноо: 23 May 2018

шал худлаа жүжиглэж байгаа юм

Нэр: Зочин Огноо: 24 May 2018

улс төрийн аллага ямар хэцүү юм бэ

Сэтгэгдэл бичих