Таван толгойн зураг тооцооноос №2
Манайд Таван Толгойн тухай хэн дуртай нь юу дуртайгаа бурах боловч яг үнэндээ энэ талаар бараг юу ч мэдэхгүй гэж хэлж болно. Үүний нотолгоо нь “Таван Толгойн зураг тооцооноос № 1″ өгүүллийг хамгийн олон хүн уншив. Уншив ч гэж дээ, хэдэн зураг үзэж байгаа ухаантай юм. Нийтдээ цуврал 6 “зурган өгүүлэл” байгаа боловч ганцхан Таван Толгойн зургийг үзэх. Цэцэрлэгийн хүүхэд ч ингэж тэнэгтэхгүй дээ. Тэгээд бараг төрсөн цагаасаа энэ талаар мэддэг байсан мэт мэдэмхийрч дэмийрч өгнө…
Одоо Таван Толгой улс төрийн хамгийн гол асуудал болох нь тодорхой учраас цэцэрлэгийн наснаасаа өнгөрөх цаг болсон гэж үзээд энэ тухай мэдээллийг хүргэж байна.
Үүнийг Дэлхийн Банкны хийсэн “Өмнийн Говийн дэд бүтэц” төслийн хүснэгтийн хэсгээс авсан болно. Манай сайд дарга нарын “ухаантай царайлан” хэлж ярьж буй бүтээн байгуулалт, тоо баримтууд голдуу энэ төслөөс “будаа идсэн” байдаг болохоор ингэж байгаа юм. Энд үзүүлэх хүснэгтүүдийг ойлгочихвол Та ямар ч сайдаас дутахгүй “ухаантай” болох нь эргэлзээгүй юм. Энэ блогт буй “Алтай Хянганы завсарт атар баялаг орон № 6″ өгүүллээс манай Д.Зоригт сайдын хэлснийг энэнтэй харцуулаад нэг шалгаад үзээрэй л дээ. Эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн ганц ч хүрээлэнгүй юм чинь тоо моогоо ингэж “будаа идэж” ярихаас өөр яахийм ?! Энэ ч нэг их “ухаантайн шинж” биш л болов уу даа…
Уг нь энэ нь нэг их нууц биш ч “ухаантай царайлах”, “хулгай хийхийн” тулд монголчуудаас ихэд нуудаг юм. Иймээс энэ “нууцаас” дэлгэж байна. Тэрнээс биш, нэг судлаач хийх ажилгүй болохоороо зураг хүснэгт үзүүлээд байгаа юм огт биш…
Хүн мэддэг юмаа ярих ёстой мэт боловч манайхны олонхи мэдэхгүй юмаа ярих нь бараг өвчин л дөө. Одоо нэг баагий гарч ирээд би энийг чинь аль хэдийнээ мэддэг байсан, юу нь сонин байгаам гэж ирээд л солиорно, харж л байгаарай. Мөн олон хүн ард түмнээ доромжиллоо гэж загнах нь ойлгомжтой…
Уг нь цэцэрлэгийн хүүхэд шиг зураг, хүснэгт үзэж байснаас аналитик өгүүлэл нь хамаагүй дээр л дээ. Гэхдээ ард түмнийг би биш, төр засаг доромжилж байгаа гэдгийг ойлгосон тохиолдолд л би аналитик өгүүлэл бичнэ. Ойлгохгүй бол бичиж байх албагүй. Их олон хүснэгт байгаа учраас би цөөн цөөнөөр багцлан хүргэх болно…
Хүснэгт № 5
За ингээд цааш нь цувуулаад байна даа.
2011 оны 11 дүгээр сарын 25.
URL: