ОЛИМПИАД
Саяхан энгэр дүүрэн шар тэмдэгтэй ахлах ангийн сурагчдын төгсөлтийн баярын зураг харсан билээ. Хойд Солонгосын армийн генералуудын өмдөн дээрээ хүртэл хадсан одонтой зургаас дутах юмгүй харагдав. Шар тэмдэг, шил толин өргөмжлөлийг гол түгээн дэлгэрүүлэгч нь сургууль бүхний зохион байгуулдаг, зарим багш нарын хувийн бизнесийн хэмжээнд хүрсэн “ОЛИМПИАДУУД” гэдгийг мэдэх хэрэгтэй. Олимпиад бол сурагчдын эрдэм чадлыг шалгахаасаа зохион байгуулагчдын бизнес болсон билээ. “Хөдөөгийн олон замын хаагуур нь явах вэ, та минь ээ” гэдэг шиг шар тэмдэгийн дон тарьж ирээдүйг баллагч энэ олон олимпиадуудаа яах вэ?
П.БАТХУЯГ
URL: