Индиана мужид хоёр монгол баривчлагджээ

Өнгөрсөн ням гарагт хоёр монгол хүн машиний осол гаргаж баривчлагдсан байна. Тэдний нэг нь согтуу байсан агаад нөгөөдөх нь урд өмнө нь хэрэгт холбогдон оргон зайлсан хүн байжээ.Индиана мужийн Валпарайсо хотын цагдаагийн газар руу “75.2 Линколнвэй”-д байрладаг бензин колонкийн ажилтан утасдаж, замын эсрэг талд машин онхолдсон тухай дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу хэрэг болсон газар цагдаагийн ажилтан очиход замын зүүн тал руу хашлага эвдэн гулсаж онхолдсон машин олджээ.
Цагдаагиин ажилтны хэлснээр энэхүү хэргийг 47 настай Буд Цэрэнжанхар болон 46 настай Мөнхбат Хангай хийсэн ба хоёулаа хийсэн хэрэгтээ харамсан байгаагаа хэлж байсан гэнэ. Тэд “Чикагог зорин явж байсан боловч замын халтиргаанаас үүдэн жалга руу орсон” гэж  мэдэгдсэн бөгөөд англи хэлэндээ тааруухан тул зөвхөн төрсөн он сар өдрөө л хэлж дөнгөх төдий л байсан гэнэ.
Цагдаагийн ажилтны хэлж буйгаар “машин жолоодож явсан Цэрэнжанхараас архи үнэртэж байсан бөгөөд жолооны унэмлэхгүй зөвхөн монгол паспортаа л үзүүлсэн” байна.
Осол гаргасан хоёр хүний биеийн байдлыг шинжлэхийн тулд ойрын эмнэлэг рүү аваачсан бөгөөд Цэрэнжанхарын  цусан дахь архиний хэмжээ нь зохих хэмжээнээс 3 дахин их байжээ.

Цагдаагийнхны хэлснээр тэднийг үйлдсэн хэргийнх нь төлөө баривчилсан агаад Цэрэнжанхарт “согтуугаар машин жолоодсон мөн жолооны үнэмлэхгүи жолоо барьсан” хэрэгт ялт тулгаж байна. Харин Хангай нь Индиана болон Иллиноис мужуудад хэрэг тарьж оргон зайлсныхаа төлөө баривчлагджээ. Цагдаагийн ажилтны хэлснээр Хангай нь баривчлагдсаныхаа дараа “Вашингтон дахь Монголын элчин сайдын яаманд мэдэгдэхгүй байхыг гуйсан” гэнэ. “Цагдаагийнхан Элчин сайдын яам руу залгасан боловч утсаа аваагүй” гэнэ.

2011 оны 11 дүгээр сарын 29-ний Индиана мужийн “The Times” сонингоос хөрвүүлсэн Д.Энхчимэг


URL:

Сэтгэгдэл бичих