“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ
Шөнийн цэнгээний газар “сэлэм” барин зодоон цохион хийснээрээ “сэлэм” хэмээх хочтой болж, нийтэд танигдсан С.Бямбацогт өнгөрсөн дөрөвдүгээр сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан билээ.
Тэрбээр дөрвөн хүнтэй хамтран хар тамхи бусдаар хууль бусаар дамжуулан хилээр оруулж ирэн, зарж борлуулж байхад нь Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар илрүүлэн баривчилсан юм.
Тус хэрэгт Хар тамхитай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж, зарим хүнийг цагдан хорьж байгаа. Харин энэ сарын 15-нд шүүхээс С.Бямбацогтыг дахин нэг сараар хорих хугацааг нь сунгажээ.
URL: