Харь гаригийнхантай холбоо тогтоож байсан гэнэ үү

cd26bd865a341f5f6fcae3b04e185653Харь гаригийнхан байдаг, байдаггүй тухай яриа эртнээс нааш хүн төрөлхтөний нэг чухал маргааны сэдэв байсаар ирсэн. Тэгвэл харь гаригийнхан жинхнээсээ байдгаар барахгүй ЗХУ, АНУ зэрэг хүчирхэг гүрнүүд тэдэнтэй холбоо тогтоох оролдлогыг эртнээс хийж байсан тухай сонирхолтой мэдээллийг Америкийн нэгэн сэтгүүлч өөрийн блог дээрээ бичжээ. Эндрю хэмээх сэтгүүлч мэргэжилтэй залуугийн бичсэнээр америкчууд түүхэндээ хоёр ч удаа харь гаригийнхантай амжилттай холбоо тогтоож байсан гэнэ. Эхнийх нь бүр 1942 онд дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байсан он жилүүдэд болсон аж. Тухайн үед Аляскт Америкийн цэргийн нууц бааз байсан бөгөөд уг баазын ойролцоо харь гаригийн нисдэг таваг осолдоход хамгийн түрүүнд цэргийнхэн болон тагнуулынхан хэргийн газар давхиж очжээ. Тэд осолдсон нисдэг тавагны ойролцоогоос хүндээр шархадсан харь гаригийн хүнийг олж, олзлон авсан гэдгийг сэтгүүлч Эндрю батлан бичжээ. Түүний бичсэнээр америкчууд олзлон авсан харь гаригийн хүнээ хэрхэн эмчилж, эдгэрүүлэхээ мэдэхгүй байсан гэнэ. Учир нь харийн хүний бие организм дэлхийн хүмүүс биднийхтэй огтоос төсгүй байсан бөгөөд түүний уураг тархи болон бие нь бүхэлдээ нялцгай ногоон өнгийн зүйлсээс бүрдсэн байжээ. Ингээд Америкийн тусгай албаныхан болон цэргийнхэн, мөн нууц цэргийн баазад ажиллаж байсан эмч нар яахаа мэдэхгүй хий дэмий гайхширцгаасаар нэг өдрийг өнгөрүүлжээ. Гэтэл шөнө дуусч, өглөө болох үеэр өнөөх харийн хүний бие өөрөө өөрийгөө эрүүлжүүлж, цоо эрүүл болсноор барахгүй эмч нарын нэгнийх нь ширээн дээр байсан англи хэл сурах бичгийг өөртөө өгөхийг шаардсан аж. Улмаар харийн хүн уг сурах бичгийг ганцхан өдрийн дотор судлаад маргааш нь гэхэд англи хэлээр чөлөөтэй ярьж эхэлсэн байна. Ингээд түүнтэй тусгай албаны хэсэг ажилтнууд хэдэн цагийн турш маш сонирхолтой яриа өрнүүлсэн гэнэ.

Харийн хүний ярьснаар манай дэлхий огторгуйн олон гаригийг хооронд нь холбож өгдөг сүүн зам гэгч дээр байрладаг бөгөөд уг сүүн замыг ашиглан харь гаригийнхан нисдэг тавгаараа гариг хооронд чөлөөтэй зорчиж чаддаг аж. Тиймээс өөр хоорондоо олон мянган жилийн турш дайтаж байгаа харь гаригийн өөр өөр эзэнт гүрнүүдийн аль нь ч гэсэн манай дэлхийг хэдхэн хормын дотор сөнөөж чадахуйц тийм зэвсэг техник, технологийн хүчин чадлыг эзэмшдэг мөртлөө цэнхэр гаригийг сөнөөхийг хүсдэггүй гэнэ. Учир нь хэрвээ харь гаригийнхан манай дэлхийг сөнөөчихвөл сүүн зам эх дэлхийтэй хамт устаж үгүй болно. Ингээд харийнхан гариг хооронд чөлөөтэй зорчиж чадахаа болих учраас хэдэн тэрбум жилийн турш тэд манай дэлхийг хамгаалж, бас байнга анхааралтай судалсаар өдийг хүрсэн байна. Олзлогдсон харийн хүн энэ мэт хэд хэдэн чухал мэдээллийг Америкийн тусгай албаныханд сурах бичгээс ганцхан хоногийн дотор чөлөөтэй ярьж сурсан англи хэлнийхээ тусламжтайгаар ярьж өгчихөөд төгсгөлд нь “Миний биеийн гаднах хэсэг бол би өөрөө биш. Энэ бол зүгээр л яст мэлхийн хуяг шиг хоосон бүрхүүл. Миний жинхэнэ бие сүнсэн дотроо оршиж байгаа. Тиймээс миний сүнс одоо биеэ орхиод өөрөө нисч одно. Та нар надаас үлдсэн миний биеийг хэчнээн судлаад судлаад юу ч олж мэдэж чадахгүй. Учир нь танай өнөөгийн шинжлэх ухаан ийм хэмжээний судалгааг хийхэд хүч хүрэхгүй. Би нисдэг тавгаа зориуд осолдуулж, та нарт санаатайгаар олзлогдсон юм. Өөрөөр хэлвэл би бол та нартай зориуд холбоо тогтоох тусгай даалгавартай ирсэн нэг ёсны тагнуулч. Нэгэнт та нарт өгөх ёстой хэрэгтэй мэдээллээ өгсөн тул би одоо явлаа” гэж хэлчихээд үхсэн мэт хөдөлгөөнгүй болжээ. Эмч нар түүнийг буцааж амь оруулах гэж мэддэг чаддаг бүхнээ хийсэн боловч харийн хүний бие цогцос дахиж амь орсонгүй. Ингээд арга ядсан тусгай албаныхан болон эмч нар хэсэг хугацаанд харь гаригийн тагнуулчийн биеийг анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан задлан хийж, чадлынхаа хирээр судалж үзсэн боловч юу ч олж долоогоогүй тул арга буюу устгалд оруулсан гэх. Эндрюгийн баталж байгаагаар энэ бол тэртээ дөчөөд онд болсон явдал. Харин харийнхантай холбогдсон хоёр дахь тохиолдол нь Ерөнхийлөгч Эйзенхауэрын үед 1950-аад оны сүүлээр болжээ. Энэ удаад америкчууд санаандгүй тохиолдлоор биш, удаан хугацааны судалгаа шинжилгээний үндсэн дээр харь гариг руу маш нарийн, өндөр давтамжтай дохиог илгээж байж тэдэнтэй холбоо тогтоож чадсан гэнэ. Ингээд харийн нэгэн гүрний төлөөлөгчид манай дэлхий дээр нисч ирснээр барахгүй АНУ-ын тусгай албаныхан газар доор нууц байгууламж барьж, тэндээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Тусгай албаныхан харийнхантай англи хэлээр ярилцаж, тэднээс манай дэлхийг хэзээ ч сөнөөхгүй гэсэн баталгаа авахын зэрэгцээ өөрсдийн гол дайсан болох ЗХУ-ыг ганцхан довтолгооноор сөнөөж чадах зэвсэг техникийн тусламж үзүүлээч хэмээн хүссэн аж. Харийнхан мэдээж ийм хүсэлтэд танай гаригийн дотоод асуудал, бидэнд хамаагүй хэмээн татгалзсан хариу өгсөн бөгөөд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололттой холбоотой хэд хэдэн нууцыг америкчуудад задалсан гэх. Энэ уулзалтын тухай АНУ‑ын Ерөнхийлөгч хүртэл мэдээгүй агаад уулзалтад гар бие оролцсон бүх хүнийг хэдхэн жилийн дотор автомашины осол, архины хордлого зэрэг учир битүүлэг шалтгаанаар цааш нь харуулж орхисон аж. Түүхэнд ийм уулзалт болсон гэдгийг баталж чадах хүн одоо үлдээгүй бөгөөд энэ тухай зөвхөн Америкийн төрийн нууц гэгддэг “Хар ном”-д бичиж, тэмдэглэн үлдээсэн байдаг аж. “Хар ном”-той Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа хүн онцгой тохиолдолд танилцах эрхтэй байдаг юм. Эндрюгийн бичсэнээр 1960-аад оноос эхлэн электроник зэрэг технологи огцом хурдтай хөгжиж эхэлсэн нь америкчуудын харь гаригийнхантай хийсэн нууцлаг хэлэлцээрийн шууд үр дагавар байж болохыг үгүйсгэхгүй ажээ. Гэхдээ үүнийг хэн ч хэзээ ч баталж чадахгүй. Учир нь энэ бол маш нууцлаг түүх л дээ..

 

 

https://www.facebook.com/groups/656282881215245/permalink/1011552095688320/


URL:

Нэр: Сайхнаа Огноо: 18 September 2018

Ямар гоё сонирхолтой юм уншваа зху-г устгах зэвсэг авмаар байна гэдэг нь ямар зэвүүн хүргэж байваа

Сэтгэгдэл бичих