“ТАЧИ”-ГИЙН БООВНООС ХОЁР ХҮҮХЭД ХОРДЛОГО АВСАН УУ

“Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг  “Нахиа” боовноос хоёр хүүхэд хордлого авч эмнэлэгт хүргэгдлээ гэсэн постийг цахим сүлжээнд олон хүн шэйрлэж байна.

Отгонбаатар Жадамбаа гэсэн хаягтай хүн “Энэ Талх Чихэрийн  Нахиа боовноос чинь болж 2 хүүхэд минь хордлогонд ороод үхэнгээ алдалаа!. Ингэж хоол биш хор хийхээ болиоч. Эх нялхасын хоол боловсруулах тасгын Даша эмчид Баярлалаа. НААД хороо буцаан татан авалт хий!! Ахиж авахгүй!” гэсэн постыг оруулжээ.

olloo_mn_1526704251_BairЭнэхүү постыг оруулсан аавтай холбогдоход тодруулахад “Хүүхдүүдийн бие муу байна” гэснээс өөр зүйл хэлээгүй юм.
1984 оноос хойш Эрүүл хүнс таны сонголт нэртэйгээр боов, боорцог үйлдвэрлэдэг энэхүү компани муудсан боовоо худалдаанд гаргасан уу, эсвэл хадгалалтын явцад муудаж бохирдсон уу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж шинжилж тогтоох ёстой.

Харин “Талхчихэр”-ийн борлуулалтын албатай холбогдож энэ талаар асууж тодруулахад “Одоогоор тухайн худалдаж авсан Нахиа боовыг шинжилгээнд өгсөн байгаа юм байна. Шинжилгээний хариу гарах болоогүй. Гарсны дараа мэдэгдэл хийх байх” гэлээ.

Ийнхүү өчигдөр худалдаж авсан боовыг идсэн бага насны хоёр хүүхэд удалгүй хордлогонд орж эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм. Гэхдээ яг энэ боовноос хордсон уу, өөр зүйлээс болж хордсон уу гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд хүүхдүүдийн аав ээж хоёр болохоор “боовноос өөр юм идэж уугаагүй” хэмээн ярьжээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих