МАХН-ын зарим гишүүдийг байцаасан гэв
“МАХН-ын гишүүд прокурорын ажилд саад хийсэн” хэмээн Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийсэн. Харин МАХН-ын гишүүд болох “Шударга ёс хууль зүйн эвсэл”-ийнхэн үүнийг няцааж хэвлэлийн хурлыг тараасан. Энэ нь байдлыг дордуулсан бололтой.
Учир нь “Шударга ёс хууль зүйн эвсэл”-ийн зарим гишүүдийг саатуулсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ.
Мөн тус эвслийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас дуудаж байцаасан тухай албаны эх сурвалж хэлсэн юм.
Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад “Шударга ёс хууль зүйн эвслийнхэн”-ээс гишүүдийг жагсаал хийснийх нь төлөө саатуулаагүй” гэв.
Харин Д.Мөнх-Эрдэнийн талаар “Тэр таксины жолоочийн гарыг хугалсан гэх танхайн хэрэгт сэжигтнээр татагдаж байцаагдаж байгаа. Тиймээс биш дуудаж байцаалт авсан байж магадгүй. Түүнээс түүнийг жагсаал цуглаанд оролцсон хэмээн дуудаагүй байх” гэсэн юм.
Д.Сүх
URL: