АТГ-ын ажилчдыг халах саналыг Э.Амарбат гаргаж байгаа гэнэ

Сүүлийн үед АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарын албан ёсоор халсан ажилчдын тоо 16-д хүрээд байгаа гэнэ.

Харин хамтран ажиллах боломжгүй хэмээн өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн тоо 30 хүрээд байгаа аж.

Тэдний орны албанд орогчдын олонхийг Үндэсний аюулгүй байддын зөвлөл болон тагнуулд ажиллаж байсан хүмүүс эзлэх болжээ.

АТГ-ын ажилчдыг ингэж олноор нь халах болсонд Э.Амарбатын үүрэг оролцоо их байгаа гэнэ. Тэрбээр хуучин албандаа саяхан очоод байгаа бөгөөд мөрдөн байцаагчдаа хоморголон халах ажлыг санаачилж байгаа бололтой.

Харин халсан ажилчдынхаа оронд өөрийнхөө талын хүмүүсийг авах болсоныг албаны эх сурвалж дуулгаж байна.

Түүнчлэн түүнийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар нь эргүүлэн тавих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх хурлаар түүний албан тушаалыг бууруулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл энэ шийдвэрийг хардах нэгэн байна. Учир нь түүний ойрын хамаатан нь Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч хийдэг бөгөөд тэр нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг юм билээ.

Д.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих