Сайныг сийлж үлдээ /сургамжит өгүүллэг/
Энэ түүх хоёр дотно найзын тухай өгүүлдэг юм. Энэ хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам мурийн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ. *Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан.*
Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас найзыгаа татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсаны дараа нэг том хадан дээр * Намайг миний хамгийн сайн найз аварлаа.* гэж бичжээ.
Найзыгаа алгадаж дараа нь аварсан найз нь *Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ* гэж асуухад нь нөгөөх нь. *Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэн дээ.* хэмээн өгүүлжээ.
URL: