Яруу найрагч А.Эрдэнэ-Очир талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо
Яруу найргийн нэгэн гэрэлт од үүрд харваж, утга зохиол хэмээх том ертөнц эзгүйрсэн долоо хоног өнгөрч байна.
Догшин ноён хутагтын нутгаас төрсөн даруухан хөвүүн. Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч, ард түмний хайртай хүү, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, СГЗ Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслолыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас өнөө өглөө гүйцэтгэлээ.
Талийгаачийн оршуулах ёслолд ар гэрийнхэн нь болон ах дүү, журмын анд найз нөхөд, МЗЭ-ийн удирдлага, яруу найрагчид цугларч гуниг харууслын нулимс зүрхэндээ тээсээр үдсэн юм.
URL: