ӨГЛӨӨ БҮР ХАРААЛГАДАГ ДАРГА НАР

21010

Улаанбаатарын өглөө түгжрэл, уур бухимдлаар эхэлдэг. Түгжирч, ажилдаа хоцорч ядаж бйах яг тэр үеэр ёс мэт зам хааж, бухимдлыг бүр дэвэргэж орхино. Учир нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ажилдаа явах гэж байгаа учраас хотын хөдөлгөөнийг бараг л зогсоодог гэхэд хилсдэхгүй. Цагдаагаар хамгаалуулсан, хар машины цуваа сүнгэнэ өнгөрөхтэй ккэрэгцэн хэдэн зуун мянган жолооч, зорчигч тэднийг харааж эхэлдэг. “Заавал идп түгжрээний үеэр ингэдэг юм”, “Эд нарыг хэн яав л гэж ард түмэнтэйгээ адилхан түгжрээд үзээсэй”, “Нөгөө муу…дарга нар нь явах гэж байна”, “Өө…….., эднээс болж ажлаасаа хоцрох нь” гээд үгийн муугаар зүхдэгийг эрхэм дарга нар маань мэддэг болов уу.

Сүүлийн жилүүдэд эрх баригчид, төр засгийн нэр хүнд шалдаа унаж, ингэж зүхэх нь бүр ч ихэссэн. Ингэж хараалгасан хүмүүсийн ажил үйлс бүтдэг л байгаа даа гэж хүртэл бодох боллоо. Ядаж байхад, Ерөнхийлөгч нь Баянголоос, УИХ-ын дарга нь Их тэнгэрээс, Ерөнхий сайд нь “Хүрээ” төвөөс гурван өөр зүгээс явж, тэр зүг бүртээ зам хаалгахыг яана. Энд би төрийн хамгаалалт, эдлэх ёстой эрх ямбаны тухай ярьсангүй: Зүгээр л тэд өглөө болгон хараалгадаг гэдгийг л хэлсэн юм. Хэрэв ард түмэн нь хангалуун сайхан амьдралтай, төр нь төр шиг, дарга нь дарга шиг байж чаддаг бол байдал арай өөр байх байсан биз.

Хараал ерөөл гэдэг утга учиртай. Монголчууд хэзээнээсээ сайн санасан бүхнээ үгийн сайнаар ерөөж, үйлс нь бүтэхийг бэлгэддэг. Ардын аман зохиолд ерөөлийн бүхэл бүтэн төрөл байна. Бидний Гандан хийдэг уншуулдаг түвд номнууд бүгд сайныг хүссэн ерөөлүүд байдаг. Сайн сайхан бүхний бэлгэдэн ерөөвөл, үгийн шид сэтгэлийн увдистай нийлэн сайн бүхэн дэлгэрэн дэвждэг гэдэг. Хараал бол яг түүний эсрэг л дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”


URL:

Сэтгэгдэл бичих