Эмч нарын эсэргүүцэл тавилттай жүжиг үү
Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан суулт байгаа билээ. Тэмцэгчид өчигдөр төв талбайд үсээ хусуулж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл энэхүү эсэргүүцэл тавилттай жүжиг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархах боллоо. Тухайлбал, үсээ хусуулсан тэмцэгчдийн нэг нь АН-ын дарга С.Эрдэниийн Товчхоон тайлбар. АН-ын дарга С. Эрдэнийн зөвлөх байсан МоАХ-ын анхны гишүүдийн нэг Д.Бямбаа байснаас энэхүү жагсаалыг улс төртэй холбон тайлбарлаж байгаа юм.
Түүнчлэн Дорноговь аймгийн театрын жүжигчин залуу ч байгаа аж. Мөн энэ талаар “Улс төрийн тойм”хуудаст “Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн дарга Мягмар гэх эмэгтэйд 250 сая төгрөг өгч зохион байгуулсан эмч нарийн цалин нэмэх тухай бүтэлгүй жагсаал. Эрдэнэ ван энэ удаа жагсаал хийхдээ ямар алдаа гаргасан бэ?
1. Бүгд 3 саяын үнэтэй курткээр ижилсэж байсан шиг үнэтэй цаасан стикер ашиглаж, мөн л бүгд нэгэн жигд хувцсаар хослов. Энэ бүхний зардал ойролцоогоор цавчаа нь ороод 10 орчим сая төгрөг.
2. Өөрийн Шонхор намын хүчин зүтгэгч нар аа жагсаалд оролцуулж үсийг нь хусав. Анхандаа үнэхээр л эмч, сувилагч нар үсээ хусуулж байна гэж харагдсан ч булхай нь булаагаарай илрэв.
3. Хөдөө орох нутгийн мэргэжлийн жүжигчдийг авч ирж нулимсыг нь мэлтэлзүүлж үс хусав. Гэвч сошиал орчин хөгжсөн энэ үед хэнбугай ч өмнөх түүхээсээ зугтаж чадахгүй.
4. Энэхүү жагсаалыг хийснээрээ АН Эрдэнэ ван Засгийн газрыг муухай харагдуулж салбарын яамыг шантаажлана гэж бодсон байх. Гэвч дөнгөж өндийж ядаж байгаа Монголын эдийн засаг ийм эмзэг байхад цалин нэмэх, хүүхдийн мөнгө өгөх нь юмны үнийг өсгөж байдлыг шал дордуулсанаас ялгаагүй юм. Ер нь аавых нь цалин буугаад зээлээ төлж ядаж байхад шинэ гоёлын гутал авахуулмаар байна гэж уйлж гонгиносоноос ялгаагүй юм. Нэг юмыг баттай хэлье. Эмч нар энэ жагсаалаас юу ч олж яадахгүй Мягмар л 3 өрөө байртай болж үлдэнэ. Өөрснөө л мэд” хэмээн бичжээ.
Б.ТУУЛ
Эх сурвалж http://www.info.mn
URL: