Гүндалай, Чинбат нарын гэрээс алдагдсан зүйлсийг эргүүлэн авчиржээ

chinbatӨнгөрсөн оны нэгдүгээр сард Нүхтэд байрлах хэсэг айлын гэрт хулгай орсны дунд “Гацуурт” компанийн захирал Чинбат, УИХ-ын гишүүн асан Гүндалай нарынх багтаад авсан. Гэрээсээ үнэт эдлэл, эртний эдлэлүүд, алтан бурхад зэргээ алдсан тэд ойролцоогоор 3 тэрбум орчим төгрөгийн хохирол амссан тухай мэдээлэл байдаг. Харин тэдний гэрт нэвтрэн орсон Солонгос улсын иргэн Пак Жон Ёнг улсдаа тун ч зартай хулгайч ажээ. Шоронд хоригдож байх үедээ Хүрэлжанжин гэх Монгол залуутай танилцаж улмаар Монголд 2 ч удаа ирээд буцсан тэрээр Нүхтийн айлуудын хаалгыг программын тусламжтай нээн ордог байсан бөгөөд мөн дохиоллын системд нэвтрэн орж камерын бичлэгийг нь устгаж байсан аж. Тэд хулгайлсан эд зүйлсийнхээ заримыг хил давуулж амжсан байсан бөгөөд тэдгээрийг эргүүлэн эх оронд нь авчирчээ. Хүрэлжанжингийн хувьд Солонгос улсад авто тээврийн осол гаргаж 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд тус хэргийг Монгол, Солонгос талын хамтарсан цагдаагийн байгууллагууд шалгаж дуусаад байгаа ажээ.

 

Image result for чинбат гүндалай хулгай

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих