“Хаширдаггүй”, “засардаггүй” Ё.Нямжав …
Төрийн өмчит компаниудын дарга захирал нарын үндсэн үүрэг нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх байдаг. ТӨБЗГ-тай байгуулсан гэрээнийх нь үндсэн заалт үндсэн шалгуур нь энэ. Гэтэл удирдлагуудых нь урагшгүй хариуцлагагүй үйлдлээс болж төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах нь их болжээ. Үүний нэг жишээ ДБҮАЭГ-ын дарга Ё.Нямжав юм. 2016 онд тус байгууллагаас үндэслэлгүй халагдсан Б.Э, Г.А, М.Н, Б.Б нарт ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгох шүүхийн шийдвэр гарсан. Энэ нь дарга хатагтайн хувьд боломжгүй биелэгдэшгүй ажил биш ч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй удаажээ.
Өөрөө халсан тул шарлахсан бололтой. Нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нь тодорхой болмогц ажлаасаа халагдсан хүмүүс ахиж заргалдан давж заалдах шатны дахин ялалт байгуулсанд дарга хатагтай бууж өгөхөөс өөр аргагүй болжээ. Гэхдээ хүн тус бүрд 4-7 сарын цалинг нэмж нөхөж олгоход нийтдээ 18,5 сая төгрөг зарцуулан төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахын сонгодог жишээг үзүүлжээ. Энэ нь “тэмээн дээр ямааны гарз” бус харин “тэмээн дээр тэмээний гарз” гэгч болсон. Нэгэнт үндэслэлгүйгээр халагдсан нь нотлогдсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг цаг хугацаанд нь биелүүлсэн бол төсвийн 20 гаруй сая төгрөг хэмнэгдэх байсан. Дарга хатагтай өөрийн буруугаас болж учруулсан хохирлоо цалингийн зардлаар тайлагнажээ. Естой хаширдаггүй засардаггүй дарга аж. Улсын мөнгө уйлахгүй нь сайхан юм. Иймэрхүү зүйл өмнөх жилд ч гарч байсан. Бараг сая гаруй төгрөгний тэтгэвэр авдаг тэтгэвэрийн хүмүүсийг үндсэн ажилтнаар ажиллуулж байсан нь аудитаар илэрмэгц гэрээт болгон өөрчилсөн гэдэг.
Эх сурвалж: Ardchlal.mn
http://ardchilal.mn/35262.html
URL: