МАРАФОН ГҮЙЛТИЙН ҮЕЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАНА
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлах юм. Иймд иргэд та бүхэн явганаар, унадаг дугуйгаар эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой.
URL: