НИХТ Н.Баярмөнх, ДИХТ Ж.Батбаатар нар тойрогтоо ажиллажээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5,22-р хороодоос иргэдийнхээ дийлэнхи олонхийн саналаар сонгогдсон НИХТ Н.Баярмөнх, ДИХТ Ж.Батбаатар нар, бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзалт хийж санал сэтгэгдлийг нь сонсч байна.
Нийслэлийн 2018 оны батлагдсан төсвөөс тойрогтоо нилээдгүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд батлуулж авсан тэрээр батлагдсан ажлууд явцтай танилцаж байгаа юм байна. Ингээд уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дандарын гудамжны бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч хавтантай явган хүний зам бүхий энэхүү ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Гүйцэтгэгч байгууллагаар Нийслэлийн хот тохижилтын газар ажиллаж байгаа ажээ.
Баянзүрх дүүргийн 5,22-р хороо, Монелийн уулзвараас урагш засмал хүртлэх 300м шороон замыг сүүлийн дэвшилтэд технологи болох байгалийн чулуугаар хийж байгаа бөгөөд энэхүү ажил нийслэлийн замын сангын хөрөнгөөр ОДНД ХХК гүйцэтгэж байна.
Баянзүрх дүүргийн 5,22-р хороо, монелийн замаас дарь эхийн зам руу холбогдож буй гадна тойруугын автозамын ажлын явцтай НИХТ Н.Баярмөнх, ДИХТ Ж.Батбаатар танилцан тодорхой асуудлыг шийдвэрлэн ажиллаа. Энэхүү зам нь баригдсанаар зүүн чиглэлд явж буй тээврийн хэрэгсэлийн түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн авчирна.
Баянзүрх дүүргийн 5-р хороо 146-р цэцэрлэгийн барилгын ажлын үйл явцтай НИХТ Н.Баярмөнх, ДИХТ Ж.Батбаатар нар танилцлаа. 280 хүүхдийн ортой тус цэцэрлэг нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд наадмын өмнө хүлээлгэн өгөхөөр зорин ажиллаж байна.
Ийнхүү тойрогтоо ажиллаж буй төлөөлөгчдийн санал санаачлагаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад, тойргийнхон иргэдийн зүгээс сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байна.
URL: