“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ

20754

“Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болов.

Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог хянаж, эх үүсвэрийг  ирэх сард багтаан шийдвэрлэхээр боллоо.

“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн богино хугацаат өрийг дотоод нөөц бололцоогоо ашиглан зургаадугаар сарын нэгэн гэхэд  эцэслэхийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд, нүүрсний үнийг бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авахыг салбарын сайд болон агентлагийн даргад даалгав.

Компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, оновчтой бүтэцтэй ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах болжээ.


URL:

Нэр: зочин Огноо: 17 May 2018

Энэ хоёр уурхайн техникийн шинэчлэл хийхэд Япон болон Дэлхийн банкны экспертүүд зээлийн эргэн төлөлтийг жил тудамд нүүрсний үнийг бага хэмжээгээр нэмэх замаар төлж дуусгах графиктайгаар зээл олгосон. Харамсалтай нь нүүрсний үнийг цахилгааны үнэ өсөхөөс эмээж нэмээгүй юм. Үр дүн нь станцуудын үйлдвэрэлсэн эрчим хүч, уурхайнуудын нүүрсний үнийг засаг маань хэт удаан барьсанаар өнөөдөр ТЭХС-н эдийн засгийн үр ашиг үндсэндээ алдагдсан. Техникүүд хуучирч тогтвортой ажиллах боломж багассан. Монгол улс өвөлд бэлбнүү гэдгийг одооноос асуух цаг болоод өнгөрч байна.

Сэтгэгдэл бичих