Хотын захиргааны “Азжаргал” брэндийн сүрчигний үнэр нийслэлчүүдийн бухамдлыг барав
Өнөөдөр ажлын эхний өдөр. Манайхан ажил дээрээ суучихаад “Voice, Яг түүн шиг шоу”-ны оролцогчдын талаар ам булаалдан ярихаасаа илүүтэй өчигдрийн нийслэлийг “нагаартуулсан” цэвэрлэх байгууламжийн үнэрийн тухай л ярьж суугаа биз. Дулааны улирал эхэлсэн үед үр хүүхдүүдтэйгээ салхилах, амраг хосууд “сарны алхалт” хийх, айлын өвөө эмээ нар тагтан дээрээ зогсоод агаарлах ямар ч нөхцөл бүрдсэнгүй.
Нийслэлчүүд бид хүйтрэхээр “утаа”-аар амьсгалан, элдэв өвчинд өртөөд “байдгаа барж дуусдаг” бол дулаарахаар цэвэрлэх байгууламжийн “бохир”-ын үнэр хамар сэтэлчих гээд зовлон ч барагдахгүй бололтой.
Анзаарсан бол өчигдөр Цахим ертөнцөөр нэг цонхоо хаахаар бүтэж “үхчихээд” нээхээр үмхийгээр утаад яачихсан нийслэлд амьдраад байгаа юм бэ гэж бухимдсан пост 100/80 хувь нь эзэлсэн байх. Нэг их “Азжаргалтай” Улаанбаатарт нийслэлчүүдийгээ амьдруулна гээд “бураад” байсан Хотын даргаа та өчигдөр энэ “унгастай” агаараараа амьсгалаа биз дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл ажлаа авангуутаа “Цэвэрлэх байгууламжийн ажилтай газар дээр нь очиж танилцаж, манай Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэнэ гээд “попроод” байсан, яав. Ажилд чинь ахиц байна уу, Хүн амынхаа 3/1-ээс илүү хувийг нийслэлдээ бөөгнүүлчихээд “хотондоо байгаа хонь хурга”-наас ч долоон дор бохир орчинд амьдруулж амьсгалуулчихаад яаж иргэдийнхээ төлсөн татварын мөнгөөр “тансаглаж” амьдарч чадаж байна аа… та минь ээ.
PAPARATSI.MN
URL: