Д.Оюунзул онцгойрлоо

2018-05-14_07.46.14-204252-651797635_500x500“Гэгээн Муза” наадмын “Шилдэг  эмэгтэй гол дүр” шагналд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа    “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүр болон “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаагийн дүрээр, “Black Box”  театрын жүжигчин Д.Оюунзул “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр нэр дэвшсэн. Улмаар Д.Оюунзул шилдгээр шалгарч шагналаа гардсан юм. Тэрбээр “Энэхүү наадамд оролцсон уран бүтээлчдэдээ, шүүгчдэдээ халуун баяр хүргэе. “Годо-г хүлээсэн нь” абсурд жүжгийг Монголд зориг гарган тавина гэдэг тийм ч амаргүй гэдгийг мэдэж байна. Театрын Мягмар ах, Одончимэг эгч, найруулагч Боролдой нартаа  маш их баярлалаа” гэсэн юм. Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих