“ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ӨӨР 11 ХОС ХУРИМЛАЛАА

20540

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Гэрлэх ёслолын ордон хамтран дэлхийн Гэр бүлийн өдрийг угтаж “Бид нэг гэр бүл” өдөрлөгийг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд гэр бүл болоод 10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримын ёслолыг зохион байгуулж байгаа юм. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд 700 гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт сургалтыг зохион байгуулж, Гэрлэх ёслолын ордонтой танилцуулсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-нд “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байх тогтоол гаргаж байжээ. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон, 11 хосын гэр бүл оролцжээ.


URL:

Сэтгэгдэл бичих