ГУРВАН АЙМГИЙН ТАВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Энэ сарын 7-ны байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум гэсэн нийт гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан. Тэгвэл үүнээс гуравдугаар сарын 24-нөөс Өвөрхангай аймгийн Өлзийт суманд хэрэгжсэн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Ийнхүү шүлхий өвчний тархалт хумигдсаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хорио цээр бүхий сумдад өвчлөл нэмэгдээгүй, одоогоор гурван аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
Энэ сарын 9-нд ирүүлсэн мэдээгээр бол шүлхий өвчнөөс сэргийлэх 2018 оны хаврын вакцинжуулалт улсын хэмжээнд дунджаар 45 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 1,7 сая гаруй толгой малыг вакцинжуулаад байгаа бөгөөд вакцинжуулалтын явц Төв аймагт хамгийн өндөр буюу 86 хувь, Архангай аймагт 76 хувь, нийслэлд 74 хувь, Дундговь аймагт 68 хувьтай тус тус явагдаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
URL: