Үерийн улмаас 44 хүн амиа алдаж, 500 өрх орон гэрээ алджээ
Кени улсын хойд хэсгийн Накуру хотноо үер бууж, их хэмжээний хохирол учруулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Гэнэтийн байгалийн гамшгийн улмаас тус хот дахь далан нурсан байна.
“Уг үйл явдлын улмаас 40 хүн сураггүй болсон. Гамшгийн бүсэд амьдарч буй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн” хэмээн комиссар Мвонто Чимванга мэдэгджээ.
Гамшгаас Хамгаалах төв “Үерийн улмаас 44 хүн амиа алдсан” гэлээ.
Кенийн Улаан Загалмай нийгэмлэг “Найроби хотоос 150 км-ийн цаана байрлах Накуру хотноо болсон гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар ойролцоогоор 500 өрх орон гэргээ алдсан” хэмээв.
Накуру хотын дарга “Үер иргэдийн амь нас, эд хөрөнгийн үлэмж хохирол учруулсан” гэж жиргэжээ. Уг даланг дагаад иргэд ногоо, кофе, цай зэрэг жижиг фермийн аж ахуй эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
URL: