Хүйтэн ус уух нь яагаад муу байдаг вэ?

df3b51683aa20ffbbe825f51d1ce0d04fd3fcbacЗуны халуун өдөр хүйтэн ус балгахдаа хүмүүс ер бусын таашаал авдаг. Гэвч сэрүү татсан мэдрэмж хэдхэн секундийн дараа л ямар ч ул мөргүй алга болно. Хүйтэн ус нь бие махбодид хор хүргэж, энэ нь удаан хугацаагаар хадгалагддаг. Ер нь хүйтэн ус уух нь юунд муу вэ?

Ходоодонд сөрөг нөлөөтэй

Хүйтэн ус арьсны сүвийг нарийсгадаг. Ийм ус ходоодонд орсноор ийм үйлчлэл үзүүлдэг байна. Судсууд нарийсч, хоол боловсруулах үйл явцыг удаашруулна. Хэрвээ өөх тостой хоол идэж байхдаа хүйтэн ус уувал тос улаан хоолойд царцана. Ийм тос шингэх нь хүндрэлтэй болж улмаар таны гэдсэнд нэг ёсны “тоосго” болж орно.

Биеийн дархлааны тогтолцоо болон энергид хортой

Цэл хүйтэн ус гэдсэнд орсноор энергийн солилцоонд таагүй нөлөөлдөг. Бие махбодь хоол тэжээлийг эрүүл боловсруулах үйл явцад биш, харин температурыг зохицуулахад энергиэ зарцуулдаг. Эцсийн дүнд энэ нь нэмэлт шингэн алдагдахад хүргэнэ.

Хүйтэн ус нь салслаг ялгаралыг өдөөж, улмаар биеийн дархлааны үүргийг үлэмжхэн бууруулдаг. Тиймээс хүйтэн ус уувал ханиад ч хүрч мэднэ.

Бүлээн усны ач тус

Харин бүлээн ус уух нь маш ашигтай. Тухайлбал:

1.Бие махбодийн ус шингээх үйл явц үлэмж түргэснэ.

2. Хоол боловсруулах зүй ёсны ферментүүдийн ялгаралт идэвхижнэ.

3. Хоолны задрах үйл явц хавьгүй хялбар болно.

4. Гэдэс дүүрэхээс сэргийлнэ.

5. Хорт бодисууд арьсаар дамжин гадагшлах үйл явцыг түргэсгэдэг.

6. Цус болон дотоод эрхтнүүдийг (элэг, бөөр) үр нөлөөтэй цэвэрлэнэ.

Хүн бүр тасалгааны температуртай ус ууж сурах хэрэгтэй. Гэхдээ бага зэрэг бүлээн байвал бүр сайн. Хэсэгхэн хугацааны дараа хоол боловсруулах үйл явц идэвхиждэг.

Ресторан юмуу кафед орохдоо таны авах ундаа юмуу усанд мөс хийхгүй байхыг үйлчлэгчид сануулаарай. Ийм дадалтай болсноор та өөрийн бие махбодид маш их тус хүргэх болно.

 

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих