Гоогийн мөнхийн хайр
Жүжигчин Г.Нарансолонго, Тэмүүжин нар урлагийн сайхан хосуудын төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдний хувьд гэр бүлээрээ уран бүтээл туурвихын зэрэгцээ бие биеэ хэзээд дэмждэг юм билээ. Тиймдээ ч “Яг түүн шиг” шоунд оролцож буй нөхрөө дэмжихээр Гоо хамтлагийнхныхаа хамт десант буулгасан. Тэмка “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” дууг дуулж, нэлээд өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл Тэмка энэхүү дууг үзэсгэлэнт гэргийдээ зориулан дуулжээ. Энэ тухайгаа гэргийдээ мессэж нисгэж хэлсэн гэнэ шүү. Эх сурвалж http://www.info.mn
URL: