ӨМНӨГОВЬ АЙМАГ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ТӨХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Манай аймгийн эдийн засгийн гол үзүүлэлт нь ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, тогтвортой аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй юм. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 14 уул уурхайн компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа ба Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК, Терра энержи ХХК, Мөнх ноён суварга ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Уул уурхайн ашиглалтын болон олборлолтын үйл ажиллага явуулснаар усны хомсдол, хөрсний эвдрэл, тоосжилт, ан амьтан даажих, ургамал ногоо ховордох сөрөг нөлөөллүүд бий болж байна. Тиймээс уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах бодлогын хүрээнд манай аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс таван толгой ХК-тай Ашигт малтмалын тухай хуулийн 42.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэсэн заалтад үндэслэн ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ байгуулав.
Гэрээний хүрээний хүрээнд эхний ээлжинд:
1.Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлнэ.
2.Эрдэнэс таван толгой ХК-ийн хотхоноос Цогтцэций сум хүртэлх 13 км хатуу хучилттай авто зам, нүүрс тээврийн 8,2 км хатуу хучилттай авто замыг байгуулна.
3.Даланзадгад суманд 1500 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн “Таван толгой” цогцолборыг байгуулна.
Хариуцлагатай уул уурхайг хамтдаа хөгжүүлцгээе!!!
URL: