Хогтой, лонхтой, нулимстай “ХОНХНЫ БАЯР”-аас татгалзъя

15257415225af0f7d22dc0b-ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХИЙН ТУЛД ДӨРВӨН ЖИЛ СУРАЛЦСАНЫ ЭЦЭСТ САЯ НЭГ ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВСАН СЭХЭЭТНҮҮДДЭЭ “МӨНГӨН ХОНХНЫ БАЯР”-АА ЗӨВ ЗОХИСТОЙ ТЭМДЭГЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА-

Жил бүр хавар оюутан сурагчид хонхны баяраа сүр дуулиантай тэмдэглэж, нйислэл хот төгсөгчдийн хөлд дарагддаг. Бараг л өдөр өнжилгүй зургадугаар сарыг дуустал үргэлжилдэг. Гэвч сүүлийн жилүүдэд хонхны баяр нь лонхны баяр болж гэмт хэрэг ихэсдэг болсон. Уг нь жил бүр л архигүй хонхны баяраа тэмдэглэе гэж ярьдаг ч. Төдийлөн биелэлээ олдоггүй. Үүнийг дагаад харуусал дагуулсан хар мөртэй явдал ихээр гарах болсон.

Тодруулбал, өнгөрсөн жилийн хавар хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач эмэгтэй Их засаг их сургуульд сурдаг байсан бөгөөд өмнөх өдөр нь хонхны баяраа тэмдэглэчихээд ангийнхантайгаа амралтад очоод амиа алдсан байдаг.

Энэ мэтчлэн хонхны баярыг лонхны баяр болгон тэмдэглэснээс болж гэр бүлээ, нулимс, харуусал дунд үлдээсэн хар мөр цөөнгүй. Энэ жил ч энэ мэт харамсалтай хэргийн тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс дээд боловсрол эзэмшихийн тулд дөрвөн жил суралцсаны эцэст сая нэг диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан сэхээтнүүддээ “Мөнгөн хонхны баяр”-аа зөв зохистой тэмдэглэхийг уриалж байна.

Амьдралдаа ганцхан тохиох эл баярыг мартагдахааргүй тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ амьдралд хэзээ ч мартагдахгүй хар толбо бүү үлдээгээсэй гэж эрхэм дүү нартаа захимаар байна.

Мөн хонхны баярыг тойрсон бас нэгэн асуудал бол Сүхбаатарын талбайг хогын цэг болгодог гэх мөнхийн сэдэв. Учир нь тэдний баярын маршрутад Сүхбаатарын талбай орж, тэндээ баяраа үргэлжүүлдэг бичигдээгүй хуультай. Энэ өдрүүдэд хонхны баяр тэмдэглэж буй оюутнуудаас өөр гоё ганган, өнгө төгөлдөр хүмүүс байхгүй. Гэвч тэдний түр саатаад мордсон газар хогийн цэгээс дутахгүй болоод үлддэг нь харамсалтай. Төгсөгчид тэнд үсрээд л цаг орчим болоход сүр бараат хонхны баярын хамгийн том ул мөр болох архи, дарсны шил, ундаа усны хоосон сав, цаасан аяга, чихрийн хайрцаг, гологдсон цэцгийн баглаа, бүр энгэрийн хонх нь хүртэл хог болон үлддэг уламжлал тогтсон. Уг нь дээд боловсрол эзэмшихийн тулд дөрвөн жил номын дуу, эрдэмтэн багш нараас сургааль сонссон хүмүүс арай л өөр баймаар санагдах юм.

Т.Гэрэл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих