Физикийн хуулинд захирагдаагүй барималууд
Хий үзэгдлийн Риолит хот дахь Альберт Шукальскийн энэ баримал нь Леонардо да Винчигийн хананы зургийг өөрөөр дүрслэн харуулсан бүтээл юм. Алдарт Үхлийн хөндийн дэвсгэр дээрх дүрсүүддотроос нь тусгай гэрлээр гэрэлтүүлдэг шөнийн цагт онцгой учир битүүлэг харагдана.
“Бриллиант”,Австрали
Зургийг эргүүлээгүй юм шүү. Шинэ Зеландын уран гартан Нил Доусон агаарт яаж тогтож байна вэ гэдгийг нь мэдэх гэхгүйгээр хажуугаар нь зүгээр өнгөрөөд явчих аргагүй баримал бүтээжээ. Харин бараг үл анзаарагдам аргамжаануудар энэ бөмбөлгийг тогтоосон байна.
Тэнцэж байгаа дүрс, Дубай
Энэ тэнцэж байгаа хүний хүрэл хөшөө физикийн хуульд огт захирагдаагүй юм шиг харагддаг. Польшийн уран гартан Ежи Кензерын барималууд өөрийн хүндийн жин болон салхинд хөмөрдөггүйнь бараг бүх хүний хувьд учир битүүлэг зүйл юм.
“Хийлчийн баримал”, Голланд
Хотын захиргаа, Хөгжмийн театр байдаг Амстердам хотын алдарт “Стопера” цогцолборт хийлчийн барималыг суурилуулахад гантиган шалыг эс тоож эвджээ. Энэ бүтээлийг зохиогч нь хэн гэдэг нь ёстой бүү мэд. Хотын захиргааныхан ч үүнийг“тоохгүй байхыг” эрхэмлэдэг байна.
Хурдны уралдаанд оролцож буй “Порше”, Их Британи
Жерри Жуда хөвөө хязгааргүй орон зай тийш хурдалж яваа машинуудын ер бусын баримал бүтээжээ.
“Өгсөх тусам нарийсах шат”, Австрали
Сидней хотод суурилуулсан Дэвид МакКракены тэнгэр өөд цойлох шат нь өөрийн гэсэн нууцтай. Дараачийн гишгүүр бүр нь өмнөхөөсөө бага. Тиймээс шатыг харахад, эцэс төгсгөлгүй мэт санагдана.
“Цаг хугацаа баригдашгүй”
Грекийн зураач, барималч Адам Мартинакис футурист хийсвэр урлагийн төрлөөр тоон баримал бүтээдэг.Иймбарималуудыг интернэт юмуу принтээр л үзэж болно. Гэхдээ энэ нь илэрхийлэх шинэ шинэ аргыг нээх орчин үеийн урлаг юм.
“Зааны хувьд татгалцлын онцлог”
Аялагч-барималч Даниэля Фримана заан дэлхийгээс 18 мянган км-ийн зайд өөрийн хушуун дээр тэнцэж чадна гэсэн онолдоо зориулан энэ хөшөөг бүтээжээ.
“Гүйгч”, Грек
Грекийн “Дромеас”-ыг Афин хотод үзэж болно. Аль ч талаас нь харсан байнгын хөдөлгөөнд байгаа мэт мэдрэмж төрдөг. Барималч Костас Варотсос энэ нүсэр том дүрсийг хар-ногоон өнгийн тоймгүй олон шилний хэлтэрхийгээр бүтээжээ.
«Али, Нино хоёр», Гүрж
Хоёр баатрын дурлалын түүх Тамара Квеситазед ийм ер бусын баримал бүтээх санаа төрүүлжээ. Хоёр дүрс байнгын хөдөлгөөнд байх бөгөөд эхлээд бие бие рүүгээ ойртон, нэг бүхэл бүтэн зүйл болон нийлж, дараа нь холдон салдаг аж.
С.Инда
Bataar.mn
URL: