Хотын даргын “тендерийн хэрэг” хааш замхрав

31960602_1799557163398750_8169030502821396480_nМАН дах 60 тэрбумын “багийнхан” аливаа хэргийг замхаруулахдаа мэргэшсэн гэж хэлж болно.

Төрийн албыг зарж борлуулан 60 тэрбум төгрөг босгох тухай  ярьсан яриа нь хэрэгжсэн, эс хэрэгжснээс үл хамаараад  үнэндээ Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл болох Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах  буюу “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасн байдаг. Тиймээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг зүй нь бол энэ хуулийн дагуу шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой. Товчхондоо  тэдний ээн үйлдлийг албан тушаалаар далимдуулан авлига авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар “авах” гэсэн оролдлого байсан гэж хэлж болох.

Гэтэл 2-3 жил дамнан үргэлжилсэн “60 тэрбумын”-ын хэрэг сүүлдээ замхрах тал руугаа хандлаа. Тэгж байтал 60 тэрбумын Нийслэлийн багийн “гишүүн”, Хотын дарга С.Батболд алыан тушаалаа урвуулсан байж болох мэдээллүүд ар араасаа шил даран гарах боллоо. Өдөр тумын “Монголын мэдээ” сонин, Дардас.мн сайтад  саяхан гарсан “Нийслэлийн тендерийн 68 хувийг хотын даргын хамаатнууд эзэмшдэг” http://dardas.mn/?p=23321, “Су.Батболд тендерийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогджээ” http://dardas.mn/?p=24049  гэсэн мэдээллийг үндэслэвэл мань хотын дарга аль хэдийнэ “60 тэрбумын багийн гишүүн” мөн гэж хэлж болохоор байна. Түүгээрч зогсохгүй эдгээр зөрчил нь зүгээрч нэг зөрчил төдий биш Эрүүгийн хуулийн

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

22.4 дүгээр зүйл.Хахууль авах 22.4 дүгээр зүйл.Хахууль авах

22.8 дугаар зүйл.Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

22.9 дүгээр зүйл.Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүлй ангийг агуулсан  гэмт хэргийн шинжтэй үйлдүүд болох магадлалтай  байна. Төрийн өндөр албан тушаалтан эдгээр гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 1-8 жил хүртэл хорих ялтай гэж Эрүүгийн хуульд заажээ.

Хотын даргын хувьд өөрийн хадам дүү Ц.Ариунбаяр гэгч төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй залууг  Нийслэлийн хөрөнгө орууллатын даргаар 2016 онд томилоод, өнгөрсөн 2017 онд түүнтэй хамтран “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн” болтой байдаг. Ц.Ариунбаяр нь хотын орлогч даргатай  зодоон хийсэн, мөн түүнтэй холбоотой тендерийн материалууд хэвлэл мэдээллээр ил болж эхлэнгүүт Хотын дарга С.Батболд яаран сандран Ц.Ариунбаярыг ажлаас нь ёчөлөөлсөн байна.

Гэвч Ц.Ариунбаярыг ажлаас нь чөлөөлөө гээд тендер, авлига, албан тушаалтай холбоотой асуудлууд нь замхрах ёсгүй. АТГ болон хууль хяналтын байгууллагын зүгээс цагаан дээр хараар биччихсэн авлигын шинжийг агуулсан баримтууд олон нийтэд гарчихаад байхад өдийг хүртэл Ц.Артунбаяр болон Хотын дарга С.Батболд нарыг шалгахгүй байгаа нь тэднийг цаана том артай гэж ойлгоход хүрч байна.

Хотын дарга С.Батболд тендерийн асуудлаа “замхаруулаад” зогсохгүй, удахгүй болох Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн, дарга болно хэмээн “итгэл төгс” зүтгэж байгаа гэнэ. Эрх баригч МАН хэрвээ С.Батболдод  Нийслэлийн намын хорооны даргын суудлыг өгчих юм бол МАН 2020 онд Нийслэлийн хэмжээнд “нар үзэхгүй” гэж МАН дотор болон жирийн олон арван гишүүд, ажиглагчид үзэж байна.  Зүй нь бол МАН 2020 оны ирээдүйгээ бодож л байгаа бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд Нийслэлчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдах нэгч ажил хийгээгүй атлаа  13 удаа орсон цас, Нохойн спираль, Зүүн эргэлт,  Аз жаргалтай хотын хөшөө, Гүүрэн зам барихтай холбоотой замын түгжрэл гэх мэт  иргэдийн уур ундууцлыг байнга төрүүлж ирсэн Хотын дарга С.Батболдод хариуцлага тооцож, албан тушаалаас нь нэн даруй огцруулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой.


URL:

Сэтгэгдэл бичих