Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хүнс гэж бий
Өглөө сэрмэгцээ өлөн элгэн дээрээ идэхийг хориглодог хоол хүнсний талаар хоол зүйч эрдэмтэд ийнхүү зөвлөж байна.
Юуны өмнө гадил, таргийг өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Яагаад гэвэл гадил нь таны биеийн кальци, магнийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, зүрх судасны өвчлөлд хүргэж болзошгүй гэнэ. Харин хоосон ходоодонд орсон тарагны ашигтай чанаруудын зарим нь алдагддаг аж. Иймээс хоол идсэнээс 2 цагийн дараа эсвэл унтахын өмнө эдгээрийг идээрэй.
Нимбэгийг өлөн элгэн дээр идэж болохгүй, харшил, ходоодны үрэвсэл болох магадлал өндөр.
“Хүнсний хар жагсаалт”-д мөн улаан лооль, хурма ордог. Эдгээр хүнсэд пектин, дубилийн хүчил их хэмжээгээр агуулагддаг учраас чулуу үүсч болзошгүй. Нэмээд сармис, утсан болон консервлосон хүнсийг бичээд аваарай.
Өргөст хэмх, чинжүү, байцааг өглөө өлөн байхдаа идвэл ходоодны салслагийг цочроодог. Ялангуяа хоолны шингэлт муу хүмүүс болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн амтлаг төмснөөс болж ходоод хүнд оргиод байдгийг анхаар.
Мөн хүйтэн ус, ундааг өлөн элгэн дээр ууж болохгүй, энэ нь сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулдаг.
Өглөө эрт хэрэглэсэн сахар таны бие махбодод цочрол өгч, нойр булчирхай тань зохих ёсоор инсулин ялгаруулж чадахгүй. Иймээс таны цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөж, хүчил ба шүлтлэгийн баланс доголдож ирнэ.
Хийжүүлсэн хүйтэн ундаа:
Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.
URL: