Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл болон Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдэд ил захидал илгээх нь

Үнэн гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалж­лагчид нотлох барим­тад тулгуурлан нийт­лэл, нэвтрүүлгээ бэлтгэх үүрэг­тэйгээ маш сайн ухамсарлан ойл­годог. Нотлох баримтад тулгуурлан хийгээгүй нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хэвлэлийн байгууллага хариуцлага хүлээдэг.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэж хуулинд нэгэнт тусгагдсан тул давтан оруулах шаардлагагүй юм.
2.Хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасан “Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг, гишүүнийг 200000-300000 төгрөгөөр, 9.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-300000 төгрөгөөр торгоно” гэж заасны хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдох хэсгийг нь хасах;
Монгол Улсын Иргэний хуульд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах хангалттай олон заалт орсон. 1999-2009 оны хоорондох арван жилийн судалгаагаар хүний нэр төр, алдар хүндийг гутаасан иргэний 393 хэрэг үүссэнээс 237 нь буюу 60 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарах хэрэг байна. Хэрвээ энэ нь хангалтгүй гэвэл Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасан доромжлох, гүтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл торгох, баривчлах, хорих ял оноох заалт өнөөдөр үйлчилж байна. Сүүлийн арван жилийн судалгаагаар энэ төрлийн эрүүгийн 23 гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнээс 15 нь буюу 65 хувь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарч байна. Нийт шийдэгдсэн хэргийн 43 хувь нь сэтгүүлчийн эсрэг шийдвэр гарсан байна. Мөн энэ заалт нь хэвлэл мэдээллийн байгууллагыг эдийн засгийн хувьд маш том дарамтад оруулж, сонгуулийн дараа олон хэвлэлийн байгууллага хаалгаа барихад хүргэх нь дамжиггүй. Тэгээд ч сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нь бусад жирийн иргэнээс давуу эрх үүсгэж, өөрсдийгөө хамгаалуулах ийм заалтуудыг хуулинд оруулж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж байгаа юм. Харин ч нэр дэвшигчийг олон талаас нь шүүж байж УИХ-д сонгох нь зөв юм.
3.Хуулийн төслийн 39 дүгээр зүйлийн 39.10-д заасан “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвт­рүүлгийг төлбөртэй нэвтрүүлж бо­лох бөгөөд сурталчилгааны нэвтрүүл­гийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас хэтрэхгүй байна” гэж заасны “…бөгөөд сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас хэтрэхгүй байна” гэсэн хэсгийг хасах;
Хэвлэлийн байгууллагыг нийтэлж, нэвт­рүүлэх зүйлийг ингэж шууд зааж байгаа нь Зах зээлийн хуулийг зөрчиж, хэвлэлийн байгууллагын дотоод ажилд бүдүүлгээр оролцсон хэрэг болох юм. Хэтэрхий их сурталчилгаа явуулсан телевиз, радиог үзэгч, сонсогч нь үзэх, сонсох эрх нь өөрсдөд нь нээлттэй байгаа юм.
4.Хуулийн төслийн 39 дүгээр зүйлийн 39.11-д заасан “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөв­хөн агаарын долгион ашигладаг үнд­сэн сувгаар нэвтрүүлнэ” гэснийг бүхэлд нь ха­сах;
Энэ заалт нь хэвлэл мэдээллийн бай­гууллага болон тэнд ажиллаж, амьдралаа залгуулж байгаа ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан өрөөсгөл заалт болжээ.
Энэхүү хуулийн төслийн дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дү­гээр зүйлийн 2 дугаар заалт, 16 дугаар зүйлийн 4, 9, 10, 16, 17 дугаар заалт, 26 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 418 хуулийн 188-д нь мэдээллийн эрх чөлөөг хаан боогдуулсан заалт орсон байдаг. Монгол Улс нь ардчиллын замаар замнаж байгаа улсын хувьд энэ тоог бууруулах тал дээр ажиллах ёстой байтал, хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулсан заалтууд Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн төсөлд дэндүү олон оржээ. Энэхүү хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагын саналыг авалгүйгээр ийм бүдүүлэг, хууль бус заалтуудыг оруулсанд харамсаж байна.
Иймд дээр дурдсан саналуудыг хүлээн авна гэдэгт найдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих