Дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зардал 3 жил дараалан өссөн үзүүлэлттэй гарав /5-р сарын 4/ – 10 цаг 04 минут

15253958695aebb19d3385dДэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарын зардал гурван жил дараалан өссөн үзүүлэлттэй гарлаа гэж Стокгольмын олон улсын Энх тайван судлалын хүрээлэн өнөөдөр мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.

Тус хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар, 2017 онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарт зарцуулсан мөнгөний хэмжээ өмнөх оныхоос 1.1 хувиар өсөн 1 тэрбум 739 сая ам.долларт хүрчээ.

Ази-Номхон далайн бүс нутгийн хувьд батлан хамгаалах салбарын зардал өнгөрсөн онд 2016 оныхоос 3.6 хувиар өссөн байна. Хятад улсын батлан хамгаалахын зардал 5.6 хувиар өсөн 228 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, Хятад улс нь батлан хамгаалахын зардлаараа дэлхийд дээрээсээ хоёрдугаарт буюу АНУ-ын дараа орж байна.

Хятад улстай хилийн маргаантай Энэтхэг улсын батлан хамгаалах салбарын зардал өнгөрсөн онд 5.5 хувиар өссөнөөр энэ салбарт зарцуулсан мөнгөнийхөө хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

Тус хүрээлэнгийн судлаачдын хэлснээр, Хятад улс болоод хөрш орнууд хоорондын үл ойлголцол нь бүс нутгийн батлан хамгаалахын зардал нэмэгдэхэд нөлөөлжээ.

Харин Орос, Европ болон Африкийн улс орнуудын батлан хамгаалахын зардал буурсан үзүүлэлтэй гарсан бол тогтворгүй байдалтай байгаа Ойрхи Дорнодынх нэмэгдсэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих