“Сайн ах” нэрийг моодонд оруулсан Г.Сарангэрэл хэргээ хүлээжээ

9e68f7e007bc2d0cbbbf9dc786b17236632445086201805040830“Сайн ах” нэрийг моодонд оруулж саар нэрээр олонд танигдсан Г.Сарангэрлийг олон хүн мэдэх болов уу. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь дотно харилцаатай хэмээгдэн нийгэм даяар шуугиан тарьж байсан бүсгүй дахин нэг таагүйхэн асуудал тарьсан бололтой. Тэрбээр саяхан БНХАУ-аас энэ сарын 18-19-нд шилжих шөнө орж ирсэн дөрвөн хүнийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрынхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт саатуулсан. Албаныхан тэдгээр дөрвөн хүнийг шалгахад их хэмжээний “мөс” гэгддэг хар тамхийг биедээ нуусан байсныг тогтоожээ. Тэдгээр дөрвөн хүний нэг нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл байсан юм. Тэрбээр хар тамхиа “нууц” эрхтэндээ нуусан байсныг эмч нарын тусламжтай гарган авсан. Тэгвэл Т А, Г, Э нарын хамт БНХАУ-аас метафетамины агууламж бүхий Мөс гэх нэршил бүхий бодисыг оруулж ирснээ зарж борлуулах зорилготой байснаа саяхан хүлээлээ. Түүний биеэс хурааж гаргаж авсан уг бодисыг шинжилгээнд хүргүүлснээр 1971 оны Сэтгэц нөлөөт бодисын жагсаалтад багтсан метафетамины агууламжтай бодис гэдгийг баталсан байна.

http://www.photonews.mn


URL:

Сэтгэгдэл бичих