ТА “ШАР ШУВУУ” БОЛ ЭРТ НАС БАРАХ ЭРСДЭЛТЭЙ

noir258674909201805040901Янз бүрийн ажил, бизнес, мөн шоу цэнгээн зэргээс шалтгаалж шөнө хугасалж орондоо ордог хүмүүс яг цагтаа унтаад цагтаа сэрдэг хүмүүсийг бодвол эрт нас барах магадлал өндөртэй болохыг эрдэмтэд судалж тогтоожээ. Шөнө унтдаггүй, эсвэл хэт орой орондоо ордог хүмүүсийг шинжлэх ухаанд “шөнийн шар шувуу”-нууд хэмээн тодорхойлдог.

21630eda15cc71bd3534bbe9fe5428eb Та "Шар шувуу" бол эрт нас барах эрсдэлтэй

Тэгвэл тэдгээр шар шувуунуудын цагаасаа эрт ертөнцийн мөнх бусыг үзүүлэх магадлал нь хэвийн нойртой хүмүүсийнхээс арван хувиар илүү байдаг гэнэ. Энэхүү судалгааг хийсэн эрдэмтэд 433 мянган хүн дээр багагүй хугацаанд ажиглалт, туршилт явуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ.

Түүнчлэн шөнө дунд, эсвэл үүрээр орондоо ордог шар шувуунуудын сэтгэцийн болон бусад төрлийн тархины өвчнөөр өвчлөх эрсдэл хэвийн нойртой хүмүүсийнхээс илүү өндөр байгааг ч эрдэмтэд анзаараад авч. Судалгааг явуулсан эрдэмтэд туршилтад оролцогч сайн дурын “туулай”-нуудыг “өглөөний идэвхтэй”, “өглөөний хагас идэвхтэй, “хагас шөнийн идэвхтэй”, мөн “шөнийн идэвхтэй” гэсэн дөрвөн төрөлд ангилан хуваажээ. Ингэж ангилагдсан 433 мянган туулай 38-73 насны хүмүүс байсан аж.

Ингээд туршилтын туулайнуудыг нас, хүйс, яс үндэс, тамхи татаж, архи уудаг эсэх, бие махбодийн массын индекс, нийгэм эдийн засгийн байдал гэх мэт хүчин зүйлүүдийг нь сайтар харгалзан үзэж судалгаагаа явуулсан аж. Удаан хугацааны судалгааны эцэст орой яг цагтаа унтаад өглөө эрт босч чаддаг хүмүүсийн цагаасаа эрт нас барах магадлал нь тун бага үзүүлэлттэй гарсан бол хагас шөнийн идэвхтэй буюу шөнө бага зэрэг оройтож унтдаг хүмүүсийн эрт нас барах магадлал нь өглөөний болон өглөөний хагас идэвхтэй хүмүүсийнхээс үл ялиг илүү гарсан байх жишээтэй.

1417171-700957705 Та "Шар шувуу" бол эрт нас барах эрсдэлтэй

Харин шөнийн идэвхтэй гэсэн ангилалд багтдаг буюу шөнө бараг унтдаггүй хүмүүсийн хугацаанаасаа эрт бурхны оронд очих магадлал нөгөө гурван төрлийн туулайнуудынхаас бүр илүү гарсан байна. Тэр ч бүү хэл шөнийн идэвхтэй буюу шөнө унтдаггүйчүүдийн ангилалд багтагсдын төрөл бүрийн тархины болон мэдрэлийн өвчинд нэрвэгдэх эрсдэл нь өглөөний идэвхтэй буюу өглөө яг цагтаа нойрноосоо гозойдог бүлгийнхнээс 90 хувиар илүү гэдэг дүгнэлтэд уг судалгааг хийсэн эрдэмтэд хүрчээ.

Тун чиг сонирхолтой энэ судалгааг удирдан явуулсан эрдэмтдийн нэг болох Баруун хойд Файнбэргийн анагаах ухааны их сургуулийн нейрологийн профессор Кристен Натсоны хэлснээр сэтгэл зүйн стресс, буруу цагт хооллох, хөдөлгөөний дутагдал, нойргүйдэл болон архи, тамхины донтолт, мөн хар тамхины хэрэглээ зэрэг бүхий л муу зуршлуудын эх сурвалж нь шөнө унтахгүй байх буруу зуршлаас үүдэлтэй аж.

Харин Кристентэй хамт судалгааг удирдсан өөр нэг эрдэмтэн болох Суррэйгийн их сургуулийн хронобиологийн профессор Малкольм вон Шантц “Шөнийн идэвхтэй бүлэгт багтаж судалгаанд оролцсон туршилтын туулайнуудын хувьд тэд ажилдаа хэтэрхий орой явж, тэр хэрээрээ амжилт багатай байдаг болох нь практик дээр ч тэр, манай судалгаагаар ч тэр хангалттай нотлогдсон” хэмээн сэтгүүлчид ярьжээ.

Түүний үзэж буйгаар цаашид нарны гэрэл хүний биологийн идэвхтэй амьдралд хэрхэн нөлөөлдөг болон хүний биеийн цаг зэргийг дээрх судалгаатайгаа уялдуулан дахиж нарийн судлах шаардлагатай аж. Юутай ч шөнө нойроо авч чадахгүй байх нь эрүүл мэндэд хортой төдийгүй биологийн жам ёсны наснаасаа эрт үхэх аюултайг эрдэмтэд ийнхүү судлаад тогтоочих нь тэр.


URL:

Сэтгэгдэл бичих