Майкл Жексон үнэн хэрэгтээ арьсаа солиулаагүй

Попын хаан хэмээн нэрлэгддэг домогт Майкл Жексон арьсаа солиулан цагаан арьстан болсон хэмээх мэдээлэл одоог хүртэл бидний дунд байсаар буй. Үнэн хэрэгтээ тэрээр арьсаа солиулсан биш харин “Vitiligo” хэмээх нэг төрлийн арьсны өвчтэй нэгэн байжээ. Энэхүү өвчин нь удам дамжин Жексонд ч мөн илэрсэн бөгөөд үүнээсээ ихэд санаа зовдог байсан түүний өвчин түлэгдэлтийн улмаас сэдэрч арьс нь улам цайх болжээ. Тэрээр арьсны өнгөө жигд болгохын тулд эм, тариа, тоснуудыг ихээр хэрэглэдэг байсан бөгөөд арьсаа жигд харагдуулахын тулд маш зузаан будалт хийн явдаг байсан аж.

Түүнийг цагаан арьстан болохыг хүсэгч хэмээхэд тэрээр ихэд дургүйцдэг байсан бөгөөд наранд гарахад ч хүндрэлтэй байдаг байсан тул байнга битүү хувцас өмсөж малгай, бээлий, шил зэргийг байнга хэрэглэдэг байв. Түүнийг нас барсны дараа задлан шинжилгээ хийхэд олон төрлийн өвчтэй байсан нь илэрсэн бөгөөд тэрээр арьсны өвчтэй, уруул болон чих, хөмсгөндөө мэс засал хийлгэж хуйхаа солиулсан. Мөн уушигний маш хүнд өвчтэй байсан нь илэрсэн байдаг ажээ.

Image result for жексон

Уг зураг дээрээс Жексоны өвөө болон түүний бие дээрх цагаан толбонуудыг харж болно

Image may contain: 1 person, standing

Image may contain: one or more people

Image may contain: 1 person, smiling

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих