СИСТЕМИЙН АЛДАА ИЛЭРСНИЙ ДАРАА ТВИТТЕР ӨӨРИЙН БҮХ ХЭРЭГЛЭГЧДЭД НУУЦ ҮГЭЭ СОЛИХЫГ АНХААРУУЛЛАА

20349

Твиттер сүлжээний дотоод системд гарсан алдааны улмаас хэрэглэгчдийн нууц үг нь хэдэн сарын турш ил задгай хадгалагдаж байсан нь илэрчээ.

Уг нь тэд нууц үгийг “bcrypt” гэх аргаар кодлон хадгалдаг. Ингэснээр Твиттерийн ажилтнууд ямар ч нууц үгийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Харин ингэж кодлохоосоо өмнө системийн log дээр нууц үгсийг энгийн текст хэлбэрээр түр хадгалдаг байсан нь усталгүй үлдсэн байжээ.

Твиттер компани уг алдаагаа өчигдөр илрүүлж, зассан байна. Нууц үгс алдагдсан шинж тэмдэг илрээгүй ч өөрийн хэрэглэгчдийг нууц үгээ даруй солихыг тус компани анхааруулсан байна.

Хэдэн хэрэглэгчийн нууц үг эрсдэлд орсныг тэд зарлаагүй юм. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар Твиттер нь 330 сая орчим хэрэглэгчтэй болоод байгаа.

Дараах мэдээлэл харагдаж байвал нууц үгээ солих хэрэгтэй болсон гэсэн үг юм.


URL:

Сэтгэгдэл бичих