Зайсан дахь зөвшөөрөлгүй барилгыг АЛБАДАН БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

zaisan_barilga (1)-174214-2087846626Зайсангийн Бурхантай хөшөөний хойно баригдаж буй зөвшөөрөлгүй барилгыг өнөөдөр албадан буулгаж эхэлжээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дөрөвдүгээр сарын 23-ны өдөр

  • Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль,
  • Газрын тухай хууль,
  • Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, барилга угсралтын ажил эхлүүлсэн иргэн Б.Дайчинхүүгийн барилгын араг бүтээцийг хуулийн хүрээнд албадан буулгаж газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Гэвч энэ даваа гарагт барилгыг албадан буулгах ажлыг гүйцэтгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалтын газрын холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн хяналтынхан болон барилгыг буулгах үүрэгтэй ирсэн “Мөнгөн хошуут хүлэг” компанийнхан тухайн газар  очиход нохойтой хамгаалагч нар ажлыг нь хийлгээгүй юм.

Тэгвэл өнөөдөр цагдаагийн хамгаалалттайгаар ирж албадан буулгаж эхэлжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих