АН-ын ЯВАХ ЗАМ

20325
2020-оноос өмнө АН нь авилгалд идэгдсэн шааруудаа АТГ-д барьж өгөөд зайлуулах хэрэгтэй.

Дараа нь Цэвэр нэр төртэй, өндөр боловсролтой Шинэ залуу үеийнхнээр цусаа сэлбэх хэрэгтэй.

Ингэсний дараа АН-ынхаа Онц их хурлыг хийж шинээр өөрчлөн Зохион байгуулах ажил хийж. АН-ыг бүрэн шинэ нам болгосны дараа л олон нийтийн дэмжлэг авч магадгүй юм.

Хүн алж хэрэг нь шүүхээр таслагдаж байсан шоронгийн Хулгарын арга барилтай НАМЫН дарга, Ардчилалыг үүсгэхэд оролцож байсан гэх авч хожим нь Бялуу хуваалцан Авилгалд идэгдсэн хуучны Партизануудаасаа салахгүй бол АН хэзээч өөдлөхгүй.

АН-д дотоодын ямар нэгэн сонгууль болоход нэр дэвшиж байгаа хүндээ тавих шаардлага дотор нь АРДЧИЛАЛД оруулсан хувь нэмэр ч билүү тийм үзүүлэлт байдаг.

Тэрний оронд Амлалтуудаасаа хир ухарч, Авилгалд хир идэгдэж байсан бэ? гэх шалгуур тавин хасч байх хэрэгтэй юм.

Хүүхдээ тендерт ялуулж байсан Э.Батүүл, 49%-д нэр холбогдож байгаа Халзан Б.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, сайд асан Болор, АН-ын дарга С.Эрдэнэ, Хууль бусаар Дорнотод газар өмчлүүлэх ажил хийж байсан сайд асан Бурмаа, Гадаадын харъяалалтай Монгол хүнийг Монгол улсын иргэн болгохгүй гэж байсан Б.Пүрэвдорж гэх мэтийн тоолж барахгүй олон Шааруудаа АТГ-д барьж өгч шоронд хийлгэн АН-аас зайлуулах хэрэгтэй.

Үүний дараа аяндаа нэр цэвэр хүмүүс үлдэнэ. Бас Шинээр шударга Боловсролтой залуучууд АН-д элсэнэ.

Ийм шинэчлэлийг 2020-оноос өмнө хийхгүй бол аяндаа 2020-онд сонгуульд ялагдсныхаа дараа хүчээр хийх болно.

Алсыг харж амжиж ухаарах уу?
Хад мөргөөд дараа нь ухаарах уу? гэдэг хоёр л сонголт үлджээ.

АТГ-г ашиглан АН-ыг аврах сайхан завшааныг бүү алдацгаа!!!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих