Муу улстөрчдийн жагсаалтыг С.Баярцогт, М.Энхболд нар тэргүүллээ
Судалгааны MMCG байгууллагын сар бүр хийдэг Олон нийтийн санаа бодлын хамгийн сүүлийн судалгааны дүн гарлаа.Нийт 970 хүнээс авсан энэхүү судалгаанд оролцсон хүмүүсийн 45.4 хувь нь нийслэл Улаанбаатарын оршин суугчид бол үлдсэн хувь нь орон нутгийн 11 аймгийн төлөөлөл бүхий иргэд юм.
Судалгаанд муу улс төрчдийг С.Баярцогт тэргүүлсэн байна. Харин нэг хувийн бага саналаар М.Энхболд удааллаа. Гуравдугаар байранд Хууль зүйн сайд Ц.Нямдорж орсон юм. Тэрээр мөн сайн улс төрчийн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм. Харин дөрөвдүгээрт одоо цагдан хорих 461-р ангид хоригдож буй С.Баяр, тавдугаарт хүчингийн хэрэгт нэр холбогдон, шалгагдаж буй парламент дах залуу гишүүн Д.Гантулга оржээ. Харин зургаадугаарт Ц.Элбэгдорж, долдугаарт Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү орлоо. Энэ жагсаалтад буй ганц эмэгтэй улс төрч бол БОАЖ-ын сайд асан Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол орсон юм. Харин есдүгээрт Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, яллагдагчаар татагдаад буй Д.Мурат, аравдугаарт Ерөнхий сайд асан, одоо цагдан хорих 461-р ангид хоригдож буй Ч.Сайханбилэг нар орлоо.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Маш үнэн гарсан судалгааны дүн байна даа. МАН яаж ийм УИХ даргатай 2020 онд сонгуульд орно доо
НАМ ДАМНАСАН УЛААН ЛУЙВАРЧИД , ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН НАЙМААНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ М. ЭНХБОЛД НАР МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДААР ӨӨРСДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН НОХДУУДААР ДҮҮРГЭЖ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ НЭРИЙН ДОР МОНГОЛ УЛСЫГ ТӨРТЭЙ НЬ, АРД ТҮМЭНТЭЙ НЬ, БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ НЬ, ГАЗАР НУТАГТАЙ НЬ СҮЙРҮҮЛЖ, МӨХӨӨЖ, ЯДУУРУУЛЖ, ЦӨЛМӨЖ ДУУСЛАА. ЭНЭ 2 ЛУЙВАРЧИН ХЯТАД МОНГОЛЫН ТӨРД БАЙСАН ЦАГТ ГЭРЭЛ ГЭГЭЭ ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙ МОНГОЛ УЛС МӨХНӨ?!?!!?!?!!
дээр үед ардын дайсан гэж нэг цол чимэг байж билээ энэ цолыг авах хүмүүс энд бүгд байна юү үнэн энэ үнэн