5 одтой Шангри-Ла зочид буудлын удирдлагуудад үйлчлүүлэгчдээсээ уучлалт гуйх ёс зүй байхгүй юу
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б. Цогтгэрэл өнөөдөр Монголын таван одтой гэгдэх Шангри-Ла зочид буудлын рестораны шөлнөөс ялаа гарч ирсэн талаар өөрийн цахим хуудсандаа нийтэллээ. https://www.facebook.com/TsogtgerelB/posts/1900936429918755
Тэрбээр гурван хүний хамт үйлчлүүлсэн бөгөөд тус рестораны зохион байгуулагчийг дуудаж ялаа гарч ирсэн талаар хэлсэн ч уучлалт гуйлгүй, “хамт явж буй хүнийх нь хоолны тооцоог хасаж болно” гэсэн хариулт өгчээ.
Үйлчлүүлэгч “Би зүгээр л хоолны үнэ төлүүлж, мөнгө төгрөг авах гэж ингээд байгаа юм биш. Ядаж и-мэйлээр уучлалт гуйсан захидал илгээж болно. Гэтэл үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйх наад захын соёл алга” гэсэн юм.
Зохион байгуулагчидтай уулзаж шийдэлд хүрээгүй учир рестораныхаа даргатай уулзуулахыг хүсэж, үйлчлүүлэгчийн картаа үлдээн гарч явсан байна. Харин хэд хоногийн дараа түүнтэй рестораны дарга болох хэдэн хятадууд уулзжээ.
Үйлчлүүлэгч өөрөөс нь зөвхөн уучлалт гуйхыг хүссэн ч, рестораны зүгээс буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, доромжилсон хандлага гаргасан учир мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн байна.
Гэвч рестораны дарга нар “хуулийн дагуу явахыг хүсээд байгаа бол тэгье. Бид дэлхийн шилдэг хуулийн фермтэй хамтарч ажилладаг” гэж сүрдүүлсэн гэнэ. Зөвхөн энэ жишээнээс л Монголдоо дээгүүрт бичигдэх таван одтой зочид буудал нь үйлчлүүлэгчдээсээ уучлалт гуйж, алдаагаа хүлээх наад захын соёлгүй нь тодорхой харагдаж байна. Бид хэдий болтой Эрээний үйлчилгээг Парисын үнээр авах вэ?
http://shuurhai.mn/n/2391
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
viagra young people
is rezept
e863 is 20 vendita