Г.БААСАН: АТГ-ЫН НЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ БҮХЭЛ БҮТЭН НЭГ ХОТХОНТОЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН

olloo_mn_1525238479_c9efe66e19f87f266a8ce83e3404a6a5607213d6АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 10 дахь мэдээлэлээ хийлээ. Мэдээллээр АТГ-ын хугацаа нь дууссан даргын асуудлаар болон Олон улсын Транспэрэнси интернэшлээс гаргасан мэдэгдлийн талаар мэдээлэв.

Тус зөвлөлийн дарга Г.Баасан “ АТГ-ын дарга сайн ч ажилласан бай, муу ч ажилласан бай хуулийн хугацаа нь дууссан. Нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас албан тушаалаасаа бууна. Х.Энхжаргалын оронд хэн ч очсон хуулийн дагуу ажиллаад явна. Авлигачидтайгаа тэмцэж чаддаггүй АТГ-ынхан Монголын авлигачдад гишгэх боломж олгосон байсан. Гадаад дотоодын авлигад идэгдсэн бүлэглэлүүд одоо айхтар ажиллаж байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж байна. Транспэрэнси интернэшнл 2015 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авлигад идэгдсэн гэж гүтгэж гүжирдэж байсан. Харин одоо хугацаа нь дууссан даргын асуудлыг ярьсан Ерөнхийлөгч рүү халдаж эхэллээ. Тэгэхээр энэ байгууллага дэлхий дахиныг авлигаас аврах биш харин бусдын нэр төрд халдаж байгаа учраас яагаад удаа дараа ийм мэдэгдэл илрүүлэх болсон нарийн шалтгааныг нь тодруулахаар захидал бичихээр шийдсэн. Магадгүй Монголын байгалийн баялагийн хулгайчид гадаад, дотоодын хулгайчидтай нийлж, зүсээ хувиргаж тусгаар тогтносон улс руу халдаж байна гэж харж байна.

Бас нэг асуудал гэвэл УБТЗ-ын дарга Жигжиднямааг яллагдагчаар татсан гээд мэдээлээд байсан татаагүй байна. Энэ хүний толгойг илээд ажлаа зүгээр хийгээд явж байна.

Мөн ард иргэдийн хүсэлтээр С.Баярыг цагдан хоригдож байгаа эсэхийг шалгалаа, бүртгэлийг нь харлаа. Хорих ангийнхаа эмнэлэгт хэвтэж байгаа юм билээ. Мөн нэг асуудал АТГ ХОМ-ээ үзүүлэхгүй нуусаар байна. Тийм учраас УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд бичиг хүргүүлсэн. АТГ-ын нэг мөрдөн байцаагч бүхэл бүтэн нэг хотхонтой байгаа талаар мэдээлэл ирсэн. Үүнийг шалгана. Түүнээс гадна өмнөх хэвлэлийн хурлаар хэлж байсан камерийг авсан байгаа. Тиймээс олон нийтээс ирж байгаа гомдлын шинжтэй мэдээллийг цаашид шалгах болно. Тус гомдлуудыг лайв хийж олон нийтэд хүргэнэ” гэлээ.

Харин тэрбээр АТГ-ын даргад өөрийнх нь нэр дэвшиж байгаа талаарх асуултанд “Сонирхолтой хүн дарга болдог зарчим хаана байна. Би өөрийнхөө нэрийг огт дэвшүүлээгүй. Энэ хүн ажил хийх боломжтой гэж үзсэн ард түмэн миний нэрийг дэвшүүлсэн.  Үүрэг өгвөл үүргээ биелүүлнэ, үүрэг өгөхгүй бол би дарга болъя гэж сайн дураараа явахгүй шүү дээ” гэв.


URL:

Нэр: ок Огноо: 3 May 2018

goridtson golioni baasan be

Нэр: Anonymous Огноо: 3 May 2018

Буян Жаргалсайхан яг болно дэд даргаар нь Магнайг тавь хяналт н даргаар Баасан авгай яаг болно до

Нэр: pkxny Огноо: 6 May 2018

Баасан мэдээлэл аваад түүнийгээ нягталж шалгаад бодитой, баримттай мэдээлэл хийж бай. Ийм мэдээ сонсмогцоо ховч хүүхэд шиг микрофон барьж гүйж концертын хөтлөгч шиг аяглахаа боль. Угийн муухан нэр чинь улам л баастай хутгалдаж дуусна шүү.

Сэтгэгдэл бичих