“Голомт” банк харилцагчдаа, өөрийнхөө “МАНДАЛ” даатгалаар дарамталж даатгуулдаг гэнэ үү?
Монголчуудын дийлэнх хувь нь байр, машины зээлтэй өдөр хоногийг өнгөрүүлж байгаа. Гэхдээ энэхүү зээлийг олж авах гэж бараг л зээл авах шаардлагагүй баймаар их баян байх шаардлага тулгардаг. За энэ ч яахав. Гэтэл одоо бүр банк санхүүгийн байгууллагууд хажуудаа ДААТГАЛ-ын компани байгуулж иргэдийн олсон жаахан мөнгийг хумсалж эхэлжээ. Энэ тухай нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа ийнхүү жиргэжээ.
Тэрээр “За Golomt Bank минь ёстой уучлаарай. Хэрэглэгчийн өнцгөөс саналаа хэлэхгүй бол болшгүй нь.
Голомт банкны зээлийн ажилтнуудын ур чадвар, харилцаа маш сайн, чадварлаг учраас байрны лизинг, машины зээл, бизнесийн зээл бараг л бүгдийг нь Голомтоос авдаг билээ. Баярлалаа та бүхэндээ. ГЭВЧ!!!
Миний бодлоор Голомт банк хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, банкны ёсзүй болон бизнесийн өрсөлдөөнд шударга бус байдал гаргаж байна гэж үзэж байна.
1. Autoland гэж машин борлуулалтын компани байгуулж иргэд хоорондоо машинаа худалдах ажлыг энэ компаниар хүчээр дамжуулдаг бөгөөд тэр нь юу ч хийлгүйгээр, 2 иргэн тохиролцоод ирсэн наймаанд зуучилсан нэр зүүж худалдагч талаас үнийн дүнгийн 1.9% шимтгэж шулдаг
2. Mandal Daatgal гэж даатгалын компани дэргэдээ байгуулж бүх зээлийг уг даатгалаар даатгуулахыг хүчээр шаарддаг. Өөр даатгалын компанид даатгуулахыг нь хориглож байна. За яахав, даатгал хэрэгтэй гэж бодоод даатгуулъя гэвч Мандал даатгал нь үнэн бүтэхгүй газар байна.
2.1. Би автомашинаа Мандал даатгалд даатгуулаад осолдож нөхөн төлбөр авах гэхэд ажлын #10_хоногийн дотор шийдвэрлэнэ гээд таг! Өмнө нь би #Хаан_Даатгал гэж газар даатгуулж байсан бөгөөд тэр газар хохирлыг өдөрт нь шийдээд маргааш нь өгчдөг байсан.
ОДОО БҮР ХАМГИЙН ЗЭВҮҮН НЬ МАНДАЛ ДААТГАЛД ОРОН СУУЦАА ДААТГУУЛАХГҮЙ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЧИНЬ НЭМНЭ ГЭЖ СҮРДҮҮЛСЭН МЕССЕЖ ИРЭХ БОЛЛОО. ЗАСГИЙН ГАЗРААР ДАМЖИЖ ОЛГОГДСОН ЖИЛИЙН 8%-Г МААНЬ ӨӨРИЙНХ НЬ ДААТГАЛД ДААТГУУЛСАНГҮЙ ГЭЖ ХҮҮГ НЬ НЭМНЭ ГЭЖ ДАРАМТАЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ??
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Голомт-с ямар нэгэн зээл аваад хөрөнгө барьцаалсан л бол /орон сууцны зээл 8%-н зээл ч бас/ заавал Мандал даатгалаар даатгуулах ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ олон даатгалын компани байхад иргэн хүн өөрөө сонголтоо хийгээд даатгалд хамрагдана гэсэн ойлголт бол огт байхгүй. Хүчээр шахааны Мандал даатгалаар л даатгуулдаг. Энэ бол бодит үнэн. Тэгээд Мандал даатгалын ажилтнуудын хариуцлагагүй, харьцааны соёлгүй байдал нь бас хэцүү. ГОЛОМТ ЭНЭ БҮДҮҮЛЭГ ЛУЙВРАА ЗОГСООХ ЦАГ БОЛООГҮЙ ЮУ.