“16 настай алиа бацаан байсан О.Баасанхүү УИХ-ын гишүүн болсон нь ардчиллын буян”

10969808931b059df48f892450293eae767cfb2aУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар С.Эрдэнэ гишүүний өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

О.Баасанхүү: -Энэ хүмүүст дэмжлэг үзүүлэхэд агуулгын хувьд буруу зүйл байхгүй. Харин анхдагчид гэж хэнийг хэлээд байгаа юм бэ. Ардчилсан холбооны гишүүдийг хэлээд байгаа юм уу, АН-ын гишүүдийг хэлээд байгаа юм уу. Таны энэ төслөөр бол хичнээн хүн төрөөс дэмжлэг авах юм бэ?

С.Эрдэнэ: -Аливаа асуудлыг мушгиж аль болох болохгүй өнцгөөс нь гаргаж тавихдаа О.Баасанхүү гишүүн гарамгай л даа. Та УИХ-ын 76 гишүүний нэгээр ажиллаж байгаа шиг тухайн үед үйл хэрэгт оролцож байсан хүмүүс бүртгэлтэйгээ байгаа.

О.Баасанхүү: -Хичнээн хэмжээний дүнтэй дэмжлэг үзүүлэх юм бэ. Анх тусгай хангамжийг устгая гэж хувьсгал хийчихээд одоо өөрсдөө тусгай хангамж авах гээд байж байна.

С.Эрдэнэ: -Та тухайн үед 16 настай юугаа ч мэдэхгүй алиа бацаан явсан бол одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Та ардчилсан хувьсгалын буянаар УИХ-ын гишүүн болчихсон явж байгаа шүү.


URL:

Нэр: Элбэг Огноо: 7 May 2018

Хуцдаг хуцуулдаг 2 шүү. Энэ муу 2 таарсан таар шуудайнууд юм даа

Сэтгэгдэл бичих